Барууны "чөлөөт" хэвлэлүүд эдгээр фашист нацистуудыг "эрх чөлөөний төлөө тайван жагсагчид" гэж өргөмжилж байгаа нь цаанаа ямар зорилго агуулж байгаа хэрэг вэ?

УКРАЙНД БОЛЖ БАЙГАА ҮЙЛ ЯВДЛУУДЫН ЦААД МӨН ЧАНАР ДАЛД УЧИР НИГУУР

( Хэн хэнийг дэмжин өөгшүүлж хааш нь турхирч байгаа вэ? )

Линдон Ларуш (Lyndon Hermyle LaRouche, Jr) бол америкийн эдийн засагч, улстөр нийгмийн нэрт зүтгэлтэн, хэд хэдэн хөдөлгөөний тэргүүлэгч юм. Тэрээр нийтдээ 7 удаа АНУлсын Ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшиж байсан ажээ. Одоо Executive Intelligence Review мэдээллийн албаны захирал, редактороор ажиллаж байна. Америкийн цөөн хэдхэн шударга үнэнч, эх оронч зүтгэлтнүүдийн нэг түүний тухай дэлгэрэнгүй мэдээллийг интернэтээс олж мэдэж болно.

Англи хэл дээр:

Алекс Джонс: Саяхан америкийн эрх баригчид Украйны хүн амын сэтгэхүйг бүрэн "форматлаж" дотроос нь үймүүлж Оросын эсрэг турхирахад 5 тэрбум доллар зарцуулсан гэдгээ өөрсдийнхөө дунд ил тод зарлалаа. Тэр цуглаан дээр Төрийн департаментын орлогч Викториа Нуланд “Бид Украйныг бүрэн төрөл арилжуулж ардчилахад 5 тэрбум доллар зарцуулсан” гэж хэлсэн видеобичлэг нь бий. Энэ бол тун ноцтой асуудал юм. Манай, АНУлсын Засгийн газар 2008 оноос эхлэж Ливи, Сирийн асуудлаар Оростой дайн хийх шахсан билээ. Манай эрх баригчид одоогийн энэ эдийн засгийн хямралыг даган бидэн үрүү хувьсгал ирж яваа гэдгийг сайн мэдэж байгаа учир урьдчилан үүн дээр жүжиг тоглож тэд өөрсдөө ард түмнийг аврагчдын дүрд тоглохоор шийдсэн байгаа. Одоо манай энэ эрх баригчид украйны юу ч хийхэд бэлэн энэ улангассан нацист босогчдыг бүх талаар дэмжин турхирч Украйны ард түмний сонгож байгуулсан хууль ёсны Засгийн газрыг огцрох нь зүйтэй гэсэн байр суурийг албан ёсоор илэрхийлж байгаа нь шударга ёс, хүнлэг ёсонд үл нийцсэн мэдэгдэл болсон юм!

Би Украйны энэ бүх асуудлыг зах зухаас нь нилээд судлаж үзсээн. Төгс төгөлдөр засгийн газар гэж хаана ч байдаггүй ч Украйны одоогийн төр засаг нь хурцадмал асуудлуудыг аль болох намжаах гэж хичээж ирсэн байдаг. Ер нь Украйнд болж байгаа энэ үйл явц бол зөвхөн геоулстөрийн тэмцэлд л ач холбогдолтой үйл явдал бөгөөд Сирийн асуудал ч мөн адилхан учир утгатай. Харин одоо Джордж Сорос сурсан зангаараа хөлсний этгээдүүдээ ашиглаж Украйнд бас л хор найруулж байна!

Би одоо та бүхнийг дэлхийн шилдэг аналитикчдын нэг Линдон Ларуштай холбож уулзуулах гэж байна. Зарим хүмүүс түүнийг зүүний үзэлтэн гэдэг ба та бүхний бодол байр суурь өөр байж болох ч түүний байр суурийг сонирхоцгооё.

Өнгөрсөн сард Украйн улс Европын Холбоонд дагаар орох гэрээнд нэгдэхгүй гэж шийдсний дараа тэнд Джордж Соросын Сангийн мөнгөөр санхүүжиж байдаг, "засгийн газрын бус олон нийтийн" гэгч хөлсний / өнөөгийн тагнуулын байгууллагын нэг хэлбэр ?!/ байгууллагууд энэ улсын дотоод байдлыг тогтворгүйжүүлэхээр үймээн самуун дэгдээж эхэлсэн тул тэнд жинхэнэ харанхуй там эхэлсэн юм. Манай, америкийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд тэр хөлсний босогчдыг “ардчилал, эрх чөлөөний төлөө тэмцэгчид” гэж өргөмжилж байгаа ба одоо бид тэр хөлсний босогчдын гарт одоо зэвсэг орсон байгааг, тэд нар өмнөөс нь ямар нэг хариу цохилт хийхгүй байх даалгавар авсан байгааг мэдэж байгаагаа ашиглаж Украйны цагдаа нар, хэв журам сахиулагчдыг буугаар буудаж мөн галт шингэнээр цацаж шатааж түлж байгааг харж байгаа.

Орос хэл үрүү орчуулгатай:

Та, сайн байна уу. Таны талаар би үзэгчид, сонсогчиддоо бяцхан танилцуулга хийлээ. Та сая үүнийг сонсов уу? За ингээд асуултаа эхлүүлье. 1-рт, Та Украйнд өрнөж байгаа энэ үйл явцын талаар юу гэж бодож байна вэ? Энэ болж байгаа үйл явдалд би хир зэрэг зөв яг цав дүгнэлт хийв гэж та бодож байна? Үүнийг та цааш нь үргэлжлүүлнэ үү. 2-рт, ер нь бид юутай учраад байгаа вэ?

Линдон Ларуш: Үүн дээр олон юм нэмэж хэлж болноо. Одоо бидний ажиглаж буй энэ үйл явдал бол том асуудлын зөвхөн нэг харагдаж байгаа хэсэг нь юм. Ер нь нүдэнд харагдаж буй байдлаас цаад утга учир, мөн чанар нь хамаагүй ярвигтай асуудал л даа... Юуны өмнө хэлэх зүйл бол энэ үйл явдалд татагдан орсон байгааукрайнчуудын ихэнх нь дэлхийн II дайны үед Гитлерын фашист нацистуудын талд орж Эх орныхоо эсрэг байлдаж байсан баруун украйны бандерчуудын үр сад нар юм. Одоогийн эдгээр нацистуудын эцгүүд нь тухайн үедээ Гитлерын тушаалуудыг биелүүлж Эх орныхоо эсрэг тэмцэж эх орон нэгтнүүдээ хядаж байсан юм шүү дээ. Эдгээр хүүхэд залуус бол тэдний хойч үр сад нь юм. Одоогийн энэ босогчдын ихэнхийнх нь удам угшил нь Гитлерын дэглэмийг дэмжигчид, түүний гар хөлүүд, украйны нацист фашистууд байсан гэдгийг бид бүхэн сайн санаж байх хэрэгтэй. Тэд нар өөрсдийн нутаг нэгт асар олон украйнчуудыг алж хядаж байсан бөгөөд мөн олон польшуудыг хөнөөж хядсан юм шүү. Гитлерийн үед польшуудыг голдуу эдгээр фашист украйнчуудын гараар хядуулж байсан юм.

Тэд нарын одоо нутаг орондоо өмсөж явдаг дүрэмт хувцасыг нь хараарай. Хас тэмдэгтэй, нацистуудын дүр төрх нэвт шингээстэй байгаа. Одоогийн энэ баруун украйны босогчдын цаад угшил, үзэл санаа нь "тусгаар тогтнолоор" халхавчилсан нацизм фашизм юм шүү!

  

 Иймээс одоо АНУлсын засгийн газар бодит байдал дээр, хэрэг дээрээ эдгээр фашист нацистуудыг дэмжиж тусалж байгаа болж таарч байгаа юм. АНУлсын Төрийн департаментын төлөөлөгч Викториа Нуланд украйны энэ нацистуудын нэг гол туслагч нь, санхүүжүүлэгчдийнх нь нэг юм. Дэлхийн 2-р дайны үед баруун украйны энэ нацистууд асар олон украйн, орос, еврей мөн польшуудыг хядсан бөгөөд тэд нар одоо ч нацистууд хэвээр үлдсэн байгааг, тэдний хувцаслалт үзэл бодол нь өнөөдөр ч адилхан нацизм байгааг бид харж байна!

Алекс Джонс: Та өөрөө дэлхийн 2-р дайнд оролцож явсан хүн гэдгийг би энд тэмдэглэн хэлэхийг хүсч байна. Украйнд оросын үнэн алдарт шашин болон католик шашны зөрчилдөөнөөс нь гадна хамгийн гол нь ямар геоулстөрийн ямар нөхцөл байдал одоо үүсчихээд байна, яагаад энэ бүхэн ноцтой болоод байгаа хэрэг вэ?

Линдон Ларуш : Эдгээр үйл явдлууд Сиритэй шууд хамааралгүй. Гэвч энэ бол түүнээс ч хамаагүй том үйл явдлуудын зөвхөн нэг хэсэг нь гэж би харж байна. Бид нар одоо дэлхийн 3-р дайн - халуун цөмийн дайны ирмэг дээр ирчихээд байна. Бусад олон асуудал үүнтэй уялдаж гарч ирнэ. Обама ерөнхийлөгч хэвээр байсан цагт дэлхий даяараа хэдхэн долоо эсвэл хэдхэн хоногийн дотор халуун цөмийн дайнд татагдан орох аюулын ирмэг дээр ирчихээд байна. Энэ (Обамагийн) засаглал бид бүхнийг хэнд ч хэрэггүй халуун цөмийн дайнд татан оруулах аюулд хүргээд байна. Дашрамд хэлэхэд, манай цэргийнхэн ч энэ дайн хэрэггүй гэцгээж байгаа. Харин тэд нар энэ балмад явдлаа халуун цөмийн дайн гэж нэрлэхгүй, бүр дэлхийн хүн амын тоог цөөрүүлэх асуудлыг шийдэх гарц гэж нэрлэж байна.

Алекс Джонс: Шинжээчид үзэхдээ манай талын энэ бүх явуулгууд Оростой цөмийн дайнд хүргэж болзошгүй гэцгээж байгаа. Үүнийг Та манай үзэгчид, сонсогчдод тайлбарлаж өгнө үү.

Линдон Ларуш: Америкт өнөөдөр бүрэлдчихээд байгаа энэ нөхцөл байдлууд бол манай нэр бүхий ерөнхийлөгчдийн үйл ажиллагааны үр дагаврууд юм. Америкийн ард түмэн жижиг Буш, Обамаг ерөнхийлөгч болгосон нь хамгийн буруу, том алдаа болсон ба одоо америкчууд бид урьд өмнө тохиолдож байгаагүй бохир заваан нөхцөл байдалд орчихоод байгаа. Энэ бүхэн цаанаасаа дээрээс өгсөн (банкстеруудын) даалгавараарКлинтоныг буланд шахаж оруулсан цагаас үүдэлтэй. Энэ бол урхи занга байсан юм. Энэ бол тусдаа том сэдэв. Гэвч Клинтоныг буулгаж Бушаар сольсны дараа тэдний хийсэн хамгийн эхний алхам бол Гласс-Стигалын хуулийг хүчингүй болгосон явдал юм. (Энэ хуулийг цуцалснаар цэвэр залилангийн шинжтэй санхүүгийн панз наймааг бүүр дээд цэгт нь хүргэсэн билээ). Энэ хуулийг хүчингүй болгосон цагаас эхлэн Америкийн эдийн засаг улам бүр эвдрэн бусниулагдаж маш хурдацтай унаж эхэлсэн. Бид бүхний одоогийн хамгийн гол зорилго бол энэ Гласс-Стигалын хуулийг дахин сэргээх, АНУлсыг Британийн эзэрхэг гүрний далд зэвсэг болох Уолл стриитийн савар доороос гаргах явдал болох ёстой юм. Бид Уолл стриитийн банкстерууд бол энэ бүх асуудлуудын хамгийн гол төв зангилаа гэдгийг, мөн Обама бол жинхэнэ ерөнхийлөгч биш ээ, харин харийн ашиг сонирхолыг төлөөлж байгаа этгээд, тэдний тавиул хүүхэлдэй нь гэдгийг мартах ёсгүй юм!

Алекс Джонс: Тийм ээ, сэр. Би үүнийг ойлгож байна. Харин Сирийн тухайд бол энэ нь Бзежинскийн нөгөө дуртай тоглоом - “бусдын гараар/цусаар дайтах” гэгч том тоглоомын нэг хэсэг нь гэдгийг, мөн Оросын тэнгисийн цэргийн бааз байрлаж байгаа тэр газар уруу тогтворгүй бүс нутгийг улам ойртуулах, Оросын хилийн дагуу лалын хэт даврагч дайчдыг санхүүжүүлэх явдал юм гэдгийг бид мэдэж байгаа. Би үүгээрээр одоо Барууны улсууд Украйнд төрийн эргэлт зохион байгуулж энэ улсыг Оросын эсрэг холбоонд нэгдэхийг албадахыг хүсч байгаа гэдгийг л хэлж байгаа хэрэг. Эдгээр босогчид жагсагчдад одоо зэвсэг нийлүүлж мөн Оросын эсрэг бусад улсуудыг турхирч байгаа нь Оростой улам зөрчилдөх байдлыг улам гааруулахад хүргэж байгаа тухайд Та юу хэлэхсэн бол?

Линдон Ларуш: Банкстеруудын дэлхийд бүрэн ноёрхлоо тогтоох гэсэн замд нь Орос улс саад болоод байгаа ба энэ нь нэг л алхам нь гэдгийг бид сайн ойлгох хэрэгтэй. Иймээс одоогоор дэлхий дахин хүчний хувьд 2 үндсэн хэсэгт хуваагдсан байгааг ойлгох ёстой. Нэг нь Атлантын далайн хоёр талын эргийн хавийн улсууд (үүнийг Баруун гэдэг), харин нөгөө хэсэг нь Беларусаас эхлээд бүх Ази тивийг хамарсан хэсэг (үүнийг ЕврАзи гэдэг) юм. Мөн лалын хэт даврагсдын зарим нэг улсууд бий. Харин Британи гэж эзэрхэг гүрэн байгаа. Обама бол Британийн /банкстеруудын/ эзэрхэг гүрний нэг жижигхээн араа нь, түүний ашиг сонирхолыг энд төлөөлөгч хүүхэлдэй нь, харин Уолл стритийнхэн бол британийн далд ноёрхлын санхүүгийн зэвсэг нь юм... Уолл Стриит бол британийн тагнуулын тусгай албадын Америкт хэрэгжүүлсэн нэг төсөл нь бөгөөд бүүр тодорхой хэлэх юм бол тэдний санхүүгийн далд зэвсэг нь. Энэ зэвсэг Америкийг дотроос нь сүйрүүлж байгаа.

Гэвч одоо Британийн эзэрхэг гүрэн өөрөө, Уолл стритийнхэн өөрсдөө дампуурлын ирмэг дээр тун ойрхон ирчихээд байгаа. Үүний үр дүн бол дэлхийн татвар төлөгчдийг ашиглаж тэдэнд бүх алдагдлаа үүрүүлж өөрсдийн банкуудыг дампуурлаас аврах ажиллагаа - bail out болсон юм. Үүнийг Буш эхлүүлж Обама үргэжлүүлсэн. Энэхүү алдагдлыг үүрүүлэх ажиллагаа нь Америкийн эдийн засгийг бүхэлд сүйрүүлж байна. Бид хэрэв хүсвэл энэ bail out - тэдэнд төлж байгаа алба гувчуураа одоо ч зогсоож бүх зүйлийг эргүүлж чадна, гэвч үүнийг хийхийн тулд биднээс ихээхэн эр зориг тэвчээр, хүчин чармайлт шаардлагатай байгаа. Одоо юу айсуй ирж байна вэ гэвэл дараачийн шат - эдгээр хэрэг дээрээ дампуурсан банкуудын хувь нийлүүлэгчдийг, хөрөнгө оруулагчдыг аврахын тулд жирийн татвар төлөгчдийг золиослож тэдэнд бүх алдаглыг үүрүүлж тэднээр нөхөн олговоруудыг гаргуулах (bail-in) замаар тэдний банкуудыг аврах зальт ажиллагаа бодит байдал болох гэж байна. Энэ нь дэлхийн эдийг засгийн нэн даруй сүйрэлд хүргэж бүх зүйл дампуурч маш том хямралыг үүсгэнэ дээ.

Алекс Джонс: Үүнийг сайн мэдэхгүй байгаа хүмүүст нэмж хэлэхэд яг ийм ажиллагааг тэд Кипр зэрэг бусад газруудад аль хэдийнэ хэрэгжүүлж туршиж бэлдсэн байгаа. Банкинд мөнгөө хадгалуулсан хүмүүсийн мөнгөнөөс дайчлан хурааж авч тэд нар өөрсдийн банкуудыг дампуурлаас аварч байгаа. Үүнийг бид 10-аад жилийн өмнөөс анхааруулан сануулж байгаа шүү дээ. Одоо бид дэлхийн 2-р дайны ахмад дайчин, Линдон Ларуштай холбогдоод байгаа билээ. Одоо бидэнтэй санал бодлоо хуваалцдаг ийм хүмүүс одоо тун ховор болсон цаг. Энэ хямрал даамжирч хурцдахын хирээр улс орнуудын засгийн газруудыг түлхэн унагах оролдлогууд улам гаарна, ийм нөхцөл байдлыг Англи-Америкийн засгийн газрууд улам дэвэргэж өргөжүүлэх сонирхолтой гэдгийг нь би ойлгож байна. Харин яагаад заавал халуун цөмийн дайн бидэнд заналхийлж байгаа, үүний зорилго нь юунд байна вэ?

Линдон Ларуш: Яагаад гэвэл одоо бүрэлдсэн нөхцөл байдал яг тийм байгаа юм. Тайлбарлахыг оролдоё. Юуны өмнө би урьд өмнө нь дурдаж байсанчлан одоо дэлхий дээр Англи-Америкийн нэг систем /үүнийг Трансатлантын систем ч гэж нэрлэдэг/ оршин тогтнож байгаа ба энэ систем хэрэг дээрээ аль хэдийнэ дампуурчихаад байгаа юм! Америкийн засгийн газар, америкийн эдийн засаг өнөөгийн энэ хэлбэр байдлаараа бол сэргэх ямар ч найдваргүйгээр дампуурчихаад байгаа. Уолл стриитийн санхүүгийн панзчдын дампуурсан банкуудыг татвар төлөгчдийн мөнгөөр аварсан нь ийм байдалд хүргээд байгаа. Ялангуяа 2008 оноос хойш энэ бүхэн бүүр гаарсан. Энэ байдал Бушийн үеэс эхэлж Обамагийн үед бүр ч хүнд болоод байна. Хоёрдугаарт, Их Британи байна. Энэ бол зүгээр ч нэг улс биш ээ, энэ бол асар том далд эзэрхэг гүрэн юм. Одоо тэр Африк тивийн ихэнх хэсгийг эрхшээлдээ барьж байгаа бөгөөд мөн евро мөнгөн тэмдэгтийнхээ хөшүүргээр Баруун Европын ихэнх хэсгийг бүрэн хяналтандаа оруулсан байгаа. Нөхцөл байдал яг ийм л байна.

Одоо дэлхий дахин үндсэн 2 хэсэгт хуваагдсан тухай яригдаж байгаа. Эхнийх нь Транс-Атлантын бүлэглэл. Английн энэ эзэрхэг гүрний хүрээнд Америк ч багтаж байгаа ба одоогийн ерөнхийлөгч Обама бол ердөө л тэдний хүүхэлдэй нь төдий бөгөөд явуулж байгаа энэ бодлогоороо гагцхүү Английн эзэнт гүрний ашиг сонирхолд хүчин зүтгэж яваа нэгэн. Асуудлын гол нь Английн энэ эзэрхэг гүрэн, тэдний санхүүгийн зэвсэг болох Уолл стритийн панзчид дампуурлын ирмэг дээр ирчихээд байгаад оршиж байгаа юм! Буш, Обама нарын хүүхэлдэйнүүдээс өөр ерөнхийлөгчийг гаргаж ирж чадах юм бол одоохондоо энэ бүхнийг засч залруулж эргүүлж болохсон.

Гэвч Британийн энэ эзэрхэг гүрэн, тэдний Уоллстриитийн санхүүгийн панзчид өөрсдөө дампуурлын ирмэг дээр ирчихээд байгаа нь байдлыг улам ноцтой болгож байна. Тэд нар яг одоо хутганы ирэн дээр дэнжигнэж байгаа. Тэд нар санхүүгийн залилангууд хийсээр байгаад дэлхийн эдийн засгийг гүн гүнзгий хямралд хүргэсэн ба одоо бид бүхнийг санхүүгийн талаасаа хямрал уналт биш харин бүрэн сүйрэл л хүлээж байна. Ийм нөхцөл байдал дунд тэдний зорилго нь ямар байгаа хэрэг вэ гэж үү?

Одоо дэлхийн 2 хүчний нөгөө нэг хэсэг – ЕврАзийг авч үзье. Энэ бүс нутаг бол их баян. Орос, Хятад, Энэтхэг гээд л. Энэ бүс нутаг эдийн засгийн хувьд хүчирхэгжиж байхад харин Америкийн, Барууны эдийн засаг өдөр ирэх тусам сульдан доройтож байгаа. Ийм байдал Джон Кеннедийг алсан тэр цагаас хойш бүр даамжирч ирсэн юм. Вьетнамын дайнаас хойш бид ийм уналтын байдалд байгаа. Тэр цагаас хойш АНУлсад ямар ч бодит эдийн засгийн өсөлт ажиглагдахгүй байгаа. Зөвхөн санхүүгийн панзчлал л гаарсан. Мэдээж хэрэг, үүнээс олон хүмүүс баяжсаан. Гэвч жирийн хүмүүс – нийгмийн олонхийн амьдрал аж байдлыг, өнөөгийн энэ их ажилгүйдлыг, тэдний амьдралын чанарыг нь хараач.

Өөр нэг жишээ авч үзье: Фракинг буюу газрын хөрсний гүнд дэлбэлэлт хийж занарын хийг гарган авах технологи бол манай улсын баруун хэсгийг хүн мал амьдрах аргагүй болгож байгаль орчныг сүйрүүлж байгаа.Энэ бол британийн сэдсэн нэг төсөл гэдгийг бид бүхэн мэдэж байгаа. Техас, Калифорни мужууд үүнээс болж сүйрэл гамшигийн ирмэг дээр ирээд байгаа.... Харин Техас, Калифорни мужгүйгээр Америкийн эдийн засаг бүхэлдээ дампуурах нь хэнд ч ойлгомжтой шүү дээ.

Ийм нөхцөл байдалд тэдний төлөвлөгөө нь өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй Евро-Азийн энэ бүс нутгийг тогтворгүйжүүлж эдийн засгийг нь улстөрийн гацаанд оруулах, өөрөөр хэлбэл Украйны баруун хэсгийг хяналтандаа оруулж байгаад Европт байрлаж байгаа АНУлсын зэвсгээр Украйныг бүхэлд нь эрхшээлдээ оруулна гэсэн үг юм. Энэ нь Орос улсыг өмнөд жигүүрээс нь тойрон яг бөөрнөөс нь хүчтэй цохилт хийх гэсэн далд санаархал юм.

Энэ байдал нь биднийг халуун цөмийн дайны ирмэг дээр авч ирээд байна. Энэхүү сөргөлдөн тэмцэж буй 2 хүч бол ЕврАзи ба Трансатлантын /Барууны/ хүчнүүд юм аа! ЕврАзийн улс үндэстнүүдийн эсрэг Британийн эзэрхэг гүрэн АНУлс, Баруун Европыг ашиглан тэмцэж байгаа! Энэ санхүүгийн эзэрхэг гүрэн мөн америкчууд бидний ч хоол хүнс, газрын тосыг минь хулгайлж байгаа. Британийн эзэрхэг гүрний тэргүүлсэн Барууны улсуудын амьд үлдэх цорын ганц гарц бол одоо энэ өсөн дэвжиж буй Евро-Азийн бүс нутгийг цаашид ч цөлмөн дээрэмдэж шимэгчлэн гударч байх явдал юм!

Гэвч Хятад, Энэтхэг, Орос гэх мэт хүн ам ихтэй, цөмийн зэвсэгтэй улсууд энэхүү мөлжлөгийг цаашид тэвчихийг хүсэхгүй байгаа бөгөөд харин нөгөө талд нь Америк, Баруун Европын орнууд гэх мэт мөн л цөмийн зэвсэгтэй улсууд сөрөн зогсож байгаа. Энэ 2 хүч мөргөлдвөл дэлхий дахиныг тэр чигт нь хамарсан халуун цөмийн зэвсгийн дайн дэгдэх аюул нүүрлээд байна. Энэ асуудал миний сэтгэлийг түгшээж байгаа бөгөөд би хувийн зүгээсээ энэ болзошгүй дайныг эсэргүүцэж хүмүүст энэ тухай сэрэмжүүлэхийг оролдож байгаа.

Харин Украйны энэ нацист фашистуудын хувьд бол тэд нар одоо харийнханд хууртаж тэдний гар дахь гал хамгаалагчийг нь мулталсан дэлбэрэх бөмбөгний үүргийг л гүйцэтгэж байгаа юм. Тэд нар энэ гэнэн украйнчуудыг ашиглаж тэднээр дэлхийн халуун цөмийн дайныг өдөөхөөр оролдож байна. Энд цохон тэмдэглэхэд энэ зөвхөн цөмийн зэвсгийн дайн биш харин халуун цөмийн дайн байх болно. Америк дэлхийн дахинг бүхэлд нь сүйрүүлж чадах хэмжээний асар их цөмийн зэвсэг хурааж хуримтлуулсан дайнч улс шүү дээ. Энэ дайн эхэлсэн тохиолдолд 1 цаг 30 минутын дараа гэхэд л дэлхий дээр амьд бодгаль үлдэхгүй ээ........?!!!

... Хамгийн санаанд багтамгүй гүтгэлэг гуйвуулгуудыг бидний мэдэлд орсон олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр нь цацаад л бай, цацаад л бай, тэгвэл гэнэн ухвар мөчид хүмүүсийн толгойд энэ бүхний ямар нэг хэсэг нь заавал наалдаж хоцордог юм аа!

фашист Германы нацист суртал ухуулгын сайд Йозеф Геббелс


Малайзийн лалын шашны нэг тэргүүн, шейх Имран Хосейн одоогийн Украйны нөхцөл байдлыг зарим "юм ойлгодоггүй" хүмүүст маш ойлгомжтойгоор тайлбарлан хэлж өгч байна.

Өнөө үед харыг цагаан, эсвэл цагааныг хар, мөн нүглийг буян, бүр буянг хүртэл нүгэл гэж ухуулан сурталчилж эрх чөлөөтэй худал бурдаг чөлөөт хэвлэл гэгч хэнд ашигтай байгаа вэ? Мөн бусад улс үндэстнүүдийн шашны ариун шүтээнийг доромжилж байгаагаа үгээ хэлэх эрх чөлөө хэвлэлийн "эрх чөлөө" гэж худал мэлзэж байгааг бид харж байна!

... Өнөөгийн хэвлэлийн эрх чөлөө гэгч утопи хоосон уриа лозун мэдээжийн хэрэг, барууны колоничлогчдод - орчин үеийн боол эзэмшигчдэд - ганцхан харийнханд ашигтай байгаа !!!.... харин "яагаад вэ, юуны тулд вэ " гэдгийг Та эргэцүүлэн бодоод үз дээ!

"Чөлөөт" "ардчилсан" хувийн хэвлэлүүд энэ тухай юу гэж бичиж үзүүлж монголчуудын тархийг угааж байгаа билээ?

1 1 1 1 1 1 1 1 1 1 Үнэлгээ: 0.00 (0 удаа үнэлсэн)

Сэтгэгдэл бичих


Security code
Шинэчлэх