ТОНИ БЛЭЙР: АНУ - ИХ БРИТАНИЙН ТОЛГОЙЛСОН НАТО-ГИЙН ЭВСЭЛ ИРАКЫН ХУУЛЬ ЁСНЫ ТӨР ЗАСГИЙГ УСТГАСНЫ ДАРАА "ЛАЛЫН УЛС" АЛАН ХЯДАГЧДЫН БҮЛЭГЛЭЛ ҮҮСЧ ГАРЧ ИРСЭН

2003 онд АНУ ба Их британи тэргүүтэй НАТО-гийн эвсэл Ирак уруу дайран орж эзлэн авсан нь тэнд "Лалын улс" нэртэй джихадуудын бүлэглэл үүсч бэхжихэд хүргэсэн нэг ГОЛ шалтгаан болсон гэж Их британийн ерөнхий сайд асан Тони Блэйр америкийн CNN телекомпанид өгсөн ярилцлагадаа тэмдэглэн хэлсэн байна. Уг ярилцлагыг 10-р сарын 23-нд авсан боловч одоо болтол нийтийн хүртээл болгоогүй байгаа ба харин энэ тухай Лондонгийн Daily Mail сонины онлайн хувилбарт урьдчилсан байдлаар мэдээлсэн байна.

Иракыг эзлэн авсан энэ дайн "Лалын улс" нэртэй терорист бүлэглэл үүсч гарч ирэх үндсэн шалтгаан болсон эсэх тухай сурвалжлагчийн асуултанд Тони Блэйр хариулахдаа "Энд үнэний ор байгаа гэж би бодож байна. 2003 онд Саддам Хусейныг түлхэн унагасан бид нар 2015 оны одоогийн энэ нөхцөл байдлын төлөө ямар ч хариуцлага хүлээх ёсгүй гэж ярьж болохгүй нь мэдээж" гэж хариулсан байна. Мөн тэрбээр "бидний авсан тагнуулын мэдээнүүд үнэн биш байсан ба бид ч ажиллагааг буруу төлөвлөсөн мөн Саддамыг түлхэн унагасны дараа тэнд ямар үр дагавруудад хүргэж болохыг бид буруу ойлгож байсан"-ыхаа төлөө уучлалт гуйсан байна.

Үүнийг Daily Mail дүгнэхдээ, Ирак уруу худал шалтгаар түрий барьж дайран Ойрхи Дорнодод дайны түймэр тавьсныхаа төлөө ямар нэг уучлалт гуйхаас сүүлийн 12 жилийн турш татгалзаж байсан энэ хүний хувьд ийнхүү буруугаа хүлээн зөвшөөрсөн нь шуугиан тарих мэдэгдэл хэмээн тэмдэглэж байна.

Зарим гэнэн хүмүүс худлаа ярих, хов жив - дэгс худал мэдээлэл зориуд цацах нь жирийн хүмүүсийн дунд л байдаг үзэгдэл хэмээн төсөөлдөг. Гэвч өрнөдийн маягийн ардчиллын - улстөрийн бодлогын хамгийн гол зэвсэг нь худал ярьж бусдыг төөрөгдүүлэх тэдэнд "нэг тийм юм шиг, тийм мэтээр санагдуулах-харагдуулах" залилангийн арга юм.

АНУлсын төрийн нарийн бичгийн дарга Колин Пауэл 2003 оны 4-р сарын 5нд НҮБ-ийн Аюулгүйн зөвлөлийн хуралдаан дээр Саддам Хусейнд хими-бактерлогийн ийм зэвсэг байгаа хэмээн нэгэн хуруу шилтэй цагаан нунтгийг холоос харуулж байгаад НАТО үүгээр шалтаг хийж Ирак уруу дайран орсон боловч одоог болтол Иракаас хими-бактерлогийн ямар ч зэвсэг олж илрүүлж чадаагүй билээ!

Мөн энэ ярилцлагадаа Т. Блэйр Ирак уруу дайран орсон нь цэргийн гэмт хэрэг байсан гэж тухайн үеийн эрх баригчдыг буруутгаж байгаа талаар тайлбар өгсөн байна. Гэвч тэрбээр ийм гэмт хэрэг үйлдсэн гэдгээ шууд хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан байна.

Эх үүсвэр: http://www.dw.com

2003 онд Ирак уруу АНУ-Британи тэргүүтэй барууны эвсэл гэнэт дайран орж дайн эхэлснээс хойш тэнд 1 сая гаруй ирак энгийн иргэд амь насаа алдаж үй түмэн хүмүүс эрэмдэг зэрэмдэг болж тоо томшгүй материалаг эвдрэл сүйрэл учирч асар олон хүмүүс дүрвэхээс өөр аргагүй болсон бөгөөөд тэнд НАТО-гийн танк нисэх онгоцууд нь ашигласан ураны шавхруугаар цэнэглэсэн сум, тэсрэх бөмбөг их хэрэглэж байсны улмаас тэнд сүүлийн 10 гаруй жил томчууд нь төдийгүй шинээр төрж байгаа ирак хүүхдүүдийн олонх нь генийн ноцтой өөрчлөлттэй эрэмдэг зэрэмдэг төрсөөр байгаа...

Гэвч Иракын энэ бүх сүйрэл, үй олон гэмгүй хүмүүсийн цус нулимс, зовлон шаналал ганцхан sorry - уучлаарай гэх үгтэй тэнцэнэ гэж үү...

Тэд байнга "Хүний эрх"-ээр түрий барьдаг билээ. Харин тэгвэл тэр Хүн нь хэн болохыг та мэдэх үү? Тэр Хүн нь чухамдаа ганцхан англисаксууд л ажээ!

1 1 1 1 1 1 1 1 1 1 Үнэлгээ: 4.00 (1 удаа үнэлсэн)

Сэтгэгдэл бичих


Security code
Шинэчлэх