Арабын ертөнцийг бүхэлд нь доргиож буй, лалын шашны 2 том урсгал суннитууд болон шиитүүдийн хооронд дахь хямрал - санал зөрөлдөөн нилээд эртний улбаатай ажгуу. Ойрхи Дорнодын өнөөдрийн энэхүү улстөр болон шашин холилдсон зөрчилд нэг талаас шийтүүд голдуу амьдран суудаг Ираны засгийн газар нөгөө талаас Булангийн суннит хаант улсуудын засгийн газрууд сөрөн зогсож байгаа. АНУлсын Pew Research судалгааны төвийн өнгөрсөн жилийн тайланд суннитуудын 40% нь шиитүүдийг жинхэнэ лалын шашинтанууд биш гэж үзэж байгааг тогтоосон байна. Суннитууд болон шиитүүдийг чухам юу ингэж талцуулан хувааж байгаа тэр нь хир гүн гүнзгий улбаатай вэ?

Энэ хуваагдал нь 632 онд Мухаммед Хувилгаан насан нөгцсний дараа түүний номлол сургаалыг дагагчдын дунд хэн арабын овог аймгуудыг нийтэд нь хамрах улстөрийн болон оюун санааны засаглалыг өвлөн авч цааш нь үргэлжүүлэх вэ гэдэг талаар том маргаан зөрчилдөөн үүсснээс эхэлсэн түүхтэй. Арабын овог аймгуудын олонхи нь Мухаммед Хувилгааны найз нөхөр, түүний эхнэр Айшийн эцэг болох Абу Бакрыг дагасан юм.

Энэхүү олонхи нь өнөөдөр лалын шашинтнуудын 80%-ийг бүрдүүлж байгаа суннитүүдийн талыг хожим бүрдүүлсэн юм. Харин үлдсэн цөөнх нь Хувилгааны үеэл дүү, түүний хүргэн Али-г Мухаммед Хувилгаан өөрийнхөө өв залгамжлагчаар өөрөө томилсон гэж зарлан Али-ийн талыг дэмжсэн юм. Хожим энэ цөөнхийг шиитүүд гэж нэрлэх болсон бөгөөд энэ нэр нь араб хэлээр "Али-гийн талынхан" гэсэн үг ажгуу. Ийнхүү энэ маргаанд Абу Бакрын талынхан ялж түүнийг эзэн хаан Халиф-аараа өргөмжилсөн түүхтэй.

680 онд суннитын армийн цэргүүд Али-ийн хүү Хуссейныг алсан нь суннитууд болон шиитүүдийн хооронд дахь зөрчил маргааныг улам дэвэргэсэн түүхтэй. Суннитууд арабын ертөнцийн засгийг барьсаар ирсэн боловч шиитүүд өөрсдийн имамуудыг шашныхаа жинхэнэ тэргүүнүүд гэж хүлээн зөвшөөрсөөр байнга энэ бүхний сүүдэрт байсаар ирсэн юм. Шиитүүд имамуудынхаа 12 -ийг нь Али-гийн шууд үр залгамжлагчид гэж үздэг.

Гэвч өнөөдөр лалын шашинтнууд бүгдээрээ Аллах бол цорын ганц бурхан мөн, харин Мухаммед бол түүний элч бие төлөөлөгч мөн гэж нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг. Тэд бүгдээрээ лалын шашны таван гол сургаалыг - түүний дотор Рамадан сарын хоолоо сойх ёс жаягийг чандлан мөрддөг бөгөөд тэдний хувьд Коран судар бол ариун ном сургаал нь юм.

Гэсэн хэдий ч суннитын үзлийг баримтлагчид лалын шашны ёс дүрмэндээ Их Хувилгааны сургаалыг чандлан дагахад маш их анхаардаг. Харин шиитүүд болохоор өөрсдийн аятоллаг газар дээрх Бурханы элч нар гэж үздэг. Үүнийг нь суннитууд үзэхдээ шиитүүд шашны эсрэг буруу номын юм хийж байна гэдэг. Харин шиитүүд хариуд нь суннитуудын номлол дэндүү догмууд байна гэцгээдэг. Суннитуудын энэхүү номлол нь ваххабизм гэх мэт эрс үзэлт шашны хөдөлгөөнүүд гарч ирэхэд хүргэсээр байгаа билээ.

Шиизм үзлийн үндсэн гол урсгалуудын дунд хамгийн гол төв үзэл нь Бурхан өөрөө 12 дахь хамгийн сүүлчийн имамаа одоогоор илгээгээгүй, удахгүй тэр энэ дэлхийд бууж ирж өөрийн ариун үүрэг хүслээ биелүүлнэ гэж үзцгээдэг. Шиитүүдэд ч гэсэн өөрийн гэсэн зарим "хэтрүүлэгүүд" байдаг. Жишээлбэл, Али-ийн хүү Хуссейн суннитуудад алагдсан өдөр - Ашурын гашуудлын арга хэмжээний үеэр зарим шийтүүд энэхүү ойг эрхэмлэн хүндэтгэхийн тулд өөрсдийн биед шарх үүсгэдэг ёс бий.

Гэвч XVII зууны Европ тивд христийн шашны фанатик урсгалуудын дунд бүүр 30 жил үргэлжилсэн дайн дажингууд, шашны аймшигт хядаанууд болж байсан шиг тийм онцтой мөргөлдөөнүүд суннитууд болон шиитүүдийн дунд хэзээ ч гарч байгаагүй юм. Үүнийг шиитүүд тооны хувьд суннитуудаас цөөн учир тэд иймэрхүү мөргөлдөөнүүдээс зайлсхийхийг хичээдэг гэж ч тайлбарлаж болох юм. Гэвч сүүлийн жилүүдэд Ойрхи Дорнодод [Барууны бүх талын тусламжтайгаар] ар араасаа цувран гарсан төрийн эргэлтүүд нь шиитүүд (Ираны бүгд найрамдах засаглал) болон суннитууд (Саудын Арави, Катарын хаант улсууд)-ийн засгийн газруудын хооронд дахь зөрчлийг улам дэвэргэж хурцатгаж байгаа ч эдгээр лалын улсууд ихэнх тохиолдолд (хэрэв гадна талаас нь зориуд өдөөн турхирахгүй бол-Орч.) бие биетэйгээ бөөр залган оршин тогтносоор энх тайван амьдарсаар байгаа билээ.

Эх сурвалж: http://www.economist.com/blogs/economist-explains/2013/05/economist-explains-19


 

Ер нь Баруун Европт хүн төрөлхтний түүхэнд гарч байгаагүй, христийн шашны янз бүрийн урсгалаар хуваагдсан зөрчил дээр үндэслэсэн дайн дажин, алаан хядаанууд хамгийн олон удаа гарч байсан түүхтэй. Иймд өнөөдөр Баруун европын зүгээс ардчилал-хүний эрх-чөлөөт хэвлэл уриа, багийн доор дэлхий дахин уруу явуулж байгаа улстөр-эдийн засаг-нийгмийн бодлого, үйл ажиллагаа нь өөрсдийн шашны өөрөөр бүүр тодорхой хэлбэл Хүний нийгмийн тухай, Амьдралыг үзэх зөвхөн өөрсдийн тэр [ардчилал, зах зээл, хүний эрх мэтийн хуурамч багтай хүнлэг бус] үзэл суртлаа бусад ард түмэн улс үндэстнүүдэд тулган хүлээлгэх замаар даян дэлхийд өөрсдийн үнэмлэхүй бүрэн ноёрхлоо тогтооход чиглэсэн эрээ цээргүй, тун алсыг харсан явуулгууд юм.

Хэрэв түүхийг судлан үзвэл энэ бүх явуулгуудаа бүүр эрт дээр үеэс, ер нь ямар ч айл гэр бүл, улс үндэстэн дотор байсан/байгаа/байх ялимгүй зөрчлүүдийг нь улам дэвэргэн ашиглаж тэдний талцуулан өөр хооронд нь яс хаян мөргөлдүүлж улс үндэстнийг сул дорой байдалд оруулах замаар хийж ирсэн байдаг....

1 1 1 1 1 1 1 1 1 1 Үнэлгээ: 4.00 (1 удаа үнэлсэн)

Сэтгэгдэл бичих


Security code
Шинэчлэх