Тамд хүргэх зам дандаа сайхан амлалтуудаар дүүрэн байдаг.

Оригинал нэр: The Passion of Ayn Rand

Нэр: Айн Рэндийн туйлын хүсэл тачаал

Гарсан он: 1999 Бүтээсэн улс/студи: АНУ/ ShowTime

Найруулагч: Кристофер Менол Жанр: гэр бүлийн драм, ёс суртахууны эмгэнэлт намтар

Дүрүүдэд: Хелен Миррен, Эрик Штольц, Жюли Дельпи, Питер Фонда, Сибил Темчен, Том МакКэмус, Дон МакКеллар, Дэвид Ферри, Дональд Кэрриэр, Хамиш МакЭван, Elyssa Livergant, Кристофер Маррен болон бусад хүмүүс...

Нэмэлт мэдээлэл:

Энэ кинонд гарч байгаа түүх бол үнэн бодит түүх бөгөөд хожим ийм нэртэй номыг Барбара Брэндон өөрөө бичсэн юм. Тэр номоор энэ киног бүтээсэн байна.

Киноны үйл явдлын оргил хэсгүүдээс:

Боловсрол мэдлэгийн хувьд юмны цаад нарийн учир шалтгааныг ойлгон ухаарааагүй, мөн сэтгэцийн хувьд сайн төлөвшөөгүй идэр залуухан оюутан Натаниел Брэндон-д 1951 оны үед АНУ-д газар сайгүй ухуулж сурталчилж байсан Айн Рэндийн “амин хувиа бодох, ашигтай бэртэгчин үзэл санаа” гэгч нь ганцаардмал түүний хувьд “нэг ашигтай гарц” мэт санагдаж эхэлдэг. Тэгээд тэрбээр найз бүсгүй Барбарагаа дагуулан Айн Рэндтэй очиж танилцан тэр хоёр тэнд бүүр "тархиа угаалган" шүтэн бишрэгчид нь болж хувирдаг. Удалгүй бусдын нөлөөнд амархан автамтгай Натаниел, харин гэр бүлийн сайн хүмүүжил ба цэвэр ёс суртахуун, дэг журамтай бүсгүй Барбара хоёр хуримаа хийж гэр бүл болцгоодог...

Хэсэг хугацааны дараа Натаниел өөрөөсөө 25 насаар эгчмэд Айн Рэндийн нөлөөнд бүр гүнзгий автаж Айн түүнийг залуу нууц амрагаа болгодог... Гэвч багш - шавийн энэ "бусармаг" харьцаа нь хүртэл Айн Рэндэд багадаж зөвхөн “хувийн эрх чөлөөгөө”, ганцхан “хувийн шунал тачаал”-аа нийгэм, бусад хүмүүсийн ямар ч үнэт зүйлс, ёс суртахууны дээр нь тавьдаг бэртэгчин гаж үзлийг ухуулагч энэ эмэгтэй энэхүү "эрх чөлөөт” харьцаагаа өөрийн нөхөр Фрэнк, Натаниелийн эхнэр Барбара хоёрт тулгаж тэдний нүүрэн дээр бүр ил тод Натаниелтэй явалдаж байхаар шийддэг... Энэ эмэгтэй өөрийнхөөсөө бусад хэний ч эрх ашгийг боддоггүй ёс суртахуунтай байсан учир өөрийн нөхөр Фрэнк, Натаниелийн эхнэр хоёрт түүний энэ тулган шаардлагыг хүлээн авахаас өөр гарц бараг байхгүй байгааг бол сайн ойлгож мэдэж байдаг!.... Харин Айн Рэнд бол уламжлалт ёс суртахууны үнэт зүйлүүдтэй, үнэнч шударга, гэр бүлийн хүмүүжилтэй хүмүүсийг өөрийн ичгүүргүй түрэмгий байдал, хоосон цэцэрхлээрээ залгидаг "шулам" байсан ажээ...

"Бие даасан эрх чөлөөт байдал", "амин хувийн эрх ашиг"-ийг ухуулж сурталдаж байсан Айн Рэнд бол цаагуураа хамгийн ойр дотнын хүмүүстээ ч ямар хайр найргүй хандаж байсныг, түүний бусдад ухуулж байсан тэр үзэл санааны цаад мөн чанар нь хичнээн бусармаг байсныг энэ түүхэн бодит кинонд харуулдаг. Энэ эмэгтэйн ТУЙЛЫН ХҮСЭЛ ТАЧААЛ нь түүнийг өсгөж боловсрол өгсөн Орос эх оронтойгоо эргээд хувийн тооцоо бодох асар их өс хонзон, хүмүүсийг арга зальтай дээд цөөнх, гэнэн мулгуу доод олонх гэж хуваасан түүний ертөнцийг үзэх үзэл нь Америкт ирээд капиталист шимт хөрсөн дээрээ бууж тэр цөөнхийн "зах зэээлийн эрэлт"-ийг хангаж тэнд зөвхөн амин хувиа хичээх бодит үзэл гэгчийг ухуулж сурталчилж жирийн хүмүүсийн амьдралын бүх шим шүүсийг сорох боломжийг бий болгож өгч энэ жирийн олонхиос хариугаа авах гэсэн "өвөрмөц ёс суртахуун" нь юм.

Түүний энэ ухуулж сурталчилж байсан үзэл санаа нь аль ч нийгмийн, ялангуяа МӨНГӨ ХҮҮЛДЭГГҮЙ, БУСДЫГ МЭХЛЭН ШУЛДАГГҮЙ жирийн шударга үнэнч хүмүүсийн хувьд хүлээн авах яасан ч боломжгүйг, "бурханд сонгогдсон цөөнх" гэж өөрсдийгөө нэрлэдэг сионистуудаас бусад бүх хүн төрөлхтний хувьд уламжлалт ёс суртахууны үнэт зүйлүүдтэй зөрчилдөж байгааг, ийм үзэл ноёрхсон газар жирийн хүмүүсийн амьдралыг гишгичин доромжилж тархийг нь угааж халаасыг нь хоослож байгааг дахин нэг удаа сануулж байгаа нь энэ киноны бас нэг гол утга санаа юм...

Зарим нэг гол үзэгдлүүдийг орчуулав.

1-р үзэгдэл:

Айн Рэнд (нөхөр Наталиентэй нь явалдаж байхын тулд эхнэр Барбарад нь хандаж):

- Бид хоёрын явалдах нь бидний өдөр тутмын амьдралаас тусдаа юм шиг байх болно. Хэрэв бид дөрвүүлээ доод давхаргын хүмүүс байсансан бол хоорондоо хэл амаа олж чадахгүй байсан. Доод давхаргын хүмүүс ийм юмыг ойлгож чаддаггүй. Бид чинь доод давхаргын хүмүүс биш шүү дээ. Бид чинь шал өөр хуулиуд, ёс суртахуунтай хүмүүстэй шүү дээ.

- Би чамайг ухаалаг бүсгүй гэдгийг чинь мэдэж байна. Чиний хувьд хайр сэтгэл чинь оюун ухаанаас илүү чухал гэдгийг би мэдэж байнаа. Чухамдаа ийм мэдрэмжүүд маань бид хоёрыг [нөхрөөр чинь дамжуулан] холбож байна. Чи намайг хэн гэдгийг мэдэж байна уу. Чи Нэйтоныг хэн гэдгийг мэдэж байгаа. Хайр сэтгэл ба сексын логикоор ийм юм болох л байсан шүү дээ. Ийм болохоор бид хоёр та хоёроос [явалдах] зөвшөөрөл гуйж байна. Бид хоёр та хоёрт тус тусдаа хандаж байсан тэр хайрыг минь одоо буцаан өгөхийг хүсч байна.

Натаниелийн эхнэр шоокинд орж хариу юу ч хэлж чадахгүй харин Айн Рэндийг үзэн ядсан нүдээр ширтэн суусаар байдаг. Харин Айн Рэндийн нөхөр Фрэнк эхлэн ам нээж:

- Үгүй ээ.

Тэрээр босч толгой сэгсрэн цөхөрсөн байдлаар Айн Рэндэд хандаж:

- Үгүй ээ! Би та нарын энэ ухаангүй солиролд чинь оролцохгүй! гээд хаян гарч оддог. Натан эхнэртээ хандаж – Барбара! Чи минь надад хэрэгтэй. Гэхдээ Айны хэлж байгаа зөв шүү дээ. Бид шийдэх ёстой... Гэвч эхнэр нь хариу юу ч хэлэлгүй уйлан гарч оддог.

Тэгээд гудамжинд хаана очихоо мэдэхгүй зогсож байсан Фрэнк үрүү хүрч очоод нэг нь эхнэртээ, нөгөө нь нөхөртөө "хаягдсан" хөөрхий хоёр нэг кафед орж ярилцдаг.

- Алиса Розенбаум Оросоос энд ирсэн юм. Тэгээд нэрээ Айн гэж сольсон. Тэр анх “Рэмингтон Рэнд” маркын нэг бичгийн машинтай л байсан юм. Бид хоёр киноны зураг авалтын үеэр танилцсан.

- Таныг би жүжигчин гэж мэдээгүй юм байна.

- Холливудад намайг бараг хэн ч мэддэггүй юм аа...

- Тэгээд нэг удаа Айн над дээр ирээд "чи бол эр хүний бүх сайхан шинжийг биедээ шингээсэн" гэж хэлээд ховсдон авсан юм даа...

– Надад тэр үед ямар ч шанс байгаагүй ээ гэж өөрийг нь ашигласныг хожим ойлгосондоо [чухамдаа яг энэ гэрлэлтийн ачаар Айн Рэнд 1930 онд АНУ-ын иргэн болсон гэдэг] Фрэнк харамсан ярьдаг.

- Айн надад "чи бол эр хүний дээд билэг тэмдэг" гэж хэлэх болгонд нь би дотроо өөрийгөө усан тэнэг гэдгээ мэдэрдэг байсаан. Тэр надад хайртай гэдэгт би итгэж байсан, түүнийг энэ бүхнийг чин сэтгэлээсээ хийж байгаа гэдэгт би гэж итгэж найдаж байсан юм. Гэвч...

Барбара:
- Та одоо түүнийг хаяж гэрлэлтээ цуцлах уу?

- Хмм... Надад мөнгө ч, мэргэжил ч байхгүй ээ. Түүнд л энэ бүхэн бий. Би одоо 54-тэй, би одоо хаашаа очих юм бэ? Тэгээд би юу хийж чадах юм бэ? Надад сонголт байхгүй байна гэж гуниглан ярьдаг.

- Харин танд бол сонголт бий шүү, Барбара!

Хайртай хүнээ - эр нөхрөө Айн Рэндэд нэгмөсөн алдахаас айсан Барбара цөхөрсөн байдлаар Фрэнкээс ингэж асуудаг:

- Та ер нь Айны зөв гэж бодож байна уу?

- Юунд тэр вэ?

- Тэр хоёр тусдаа шал өөр ёс суртахуунтай, үнэт зүйлүүдтэй гэдэг нь...

- Юу ч хийж байсан бүх зүйлээ логиктой л гэцгээдэг шүү дээ...

Барбара:
- Харин би хоёр дахь эхнэр нь байж чадахгүй ээ. Яагаад ч чадахгүй ээ...

Ингээд нэг нь мөнгөгүй, жүжигчнээс өөр хийж чадах юмгүй, нөгөө нь хайртай хүнээ нэг мөсөн алдахаас айсан хоёр буцан очиж Айн Рэнд Натаниел хоёроос ингэж асуудаг.

Барбара:
- Тэгээд та хоёрын энэ харьцаа чинь хир удаан үргэлжлэх юм бэ?

Айн Рэнд шууд л урдуур нь орж:
- Нэг жилээс хэтрэхгүй байх аа.

Барбара:
- Ямар нөхцлүүд та хоёр тавьж байгаа юм бэ?

Айн Рэнд:
- Натаниел бид хоёр энд долоо хоногт өдрийн цагаар нэг удаа, бас оройн цагаар нэг удаа уулзаж загас наадуулж байх болно. Та хоёр ийм нөхцлийг маань хүлээн авах уу?

Барбара:
- Хмм...(хэсэг дуугүй байснаа түр ч гэсэн энэ хүнд байдлаас гарахын тулд) ..... Бид хоёр зөвшөөрч байнаа!? (Харин энэ үеэр Айн Рэндийн нөгөө “эр хүний дээд билэг тэмдэг” нь ганц ч үг дуугарахгүй сууж байдаг……??!)

Ингэж залуу бүсгүй Барбарагийн хайр сэтгэл, гэр бүлийн ёс суртахууны үнэт зүйлс, эмэгтэй хүний нэр хүндийг нь уландаа гишгэж мөн өөрийн үлбэгэр нөхөр Фрэнкээ гутаан доромжилсон Айн Рэнд хувийн дотоод хүсэл тачаалаа одоо бол бодит байдал эрх чөлөө гэж тунхаглан (тулган шаардаж байж) залуухан амрагаа мэдэлдээ оруулж авдаг!

2-р үзэгдэл:

“Хүн төрөлхтний 2000 жилийн ёс суртахууны хэм хэмжээ ба соёл иргэншлийг гутаан үгүйсгэсэн бүтээл”гэж Айнд өөрөө тодорхойлсон “Атлантын нуруу тэнийв” тэр номоо 12 жил бичсэн ажээ. Энэ номын цайллагын дараа жаалхан халамцсан, тэнд байсан бие биедээ ам уралдуулан хоосон цэцэрхэж байсан “объектив” гэгч үзэлтнүүдээс холхон очиж гуниглан суусан Фрэнк дээр Натан очиж:
- Ийм зүйл болсонд надад харамсалтай байна гэж хэлдэг. (Эхнэртэй чинь цагийн хуваарийн дагуу долоо хоногт 2 удаа гэрт чинь очиж “загас наадуулж” байгаа гэж хэлж байгаа хэрэг)

Харин үүний хариуд нь Фрэнк:
- Надад чи л өрөвдөлтэй байна гэж хэлдэг. (Чи ч бас над шиг энэ шуламын ээлжит нэг золиос нь болж байгаад харамсаж байна гэсэн утгаар түүнд ингэж хэлдэг)

3-р үзэгдэл:

Айн Рэнд:
- Миний 12 жилээ зориулсан "Атлантын нуруу тэнийв" ном сая хэвлэгдсэн гарлаа. Гэвч утга зохиолч шүүмжлэгчид бас л “худлаагаа” бичиж байна! Бүр нэг нь ч намайг сайшаасангүй шүү дээ!?. (1957 онд түүний энэ ном гарах үеийн Америкийн нийгэм уламжлалт христийн шашны хамтач, ёс суртахуунлаг байсан учир энэ “балай ном”-ыг хүлээж аваагүй юм. Гэвч энэ эмэгтэй өөртэй нь санал нийлээгүй бүх хүмүүсийг худлаа ярьж байна гэж дайрдаг) гээд л уйлж гардаг. Удалгүй тэр стрессээ тайлахын тулд залуу амрагаасаа секс шаардаж хэлдэг...

4-р үзэгдэл: 1:10:28 – 1:12:20

Барбара нэг өдөр нөхөр Натаниелдээ хандаж:
- Би чамтай нэг зүйлийн тухай ярихыг хүсч байна. Чи өөр хүнтэй явалдах зөвшөөрлийг надаас хүсч байсан, түүнийг чинь би өгсөөн. Би одоо чамаас яг тийм зөвшөөрлийг хүсч байна.

- Чамд ингэх ямар хэрэг байгаа юм бэ? Тэнэг юм бэ?

- Бид хоёр бие биенийхээ өмнө шударга байх ёстой гэж би найдаж байна.

- Үнэнийг хэлэх юм бол чи өөрийгөө, мөн намайг эр нөхрөө гутаан доромжилж байна. Чи ер нь энэ тухай боддог уу?

- Чиний бодож байгаагаас чинь илүү их боддог оо.

- Хариуцлагаас айж байгаад чинь би л буруутай биз дээ. Барбара! Хэрэв тэр хүн чинь бидний оюун ухааны түвшний хүн байсан бол яая гэхэв, гэтэл тэр чинь...!?

- Чи тэр Кэролайныхаа тухай яриач? Тэр чинь нүцэглэхээрээ илүү ухаалаг болдог уу? (Натаниелийн шавь нь байсан ч хожим нууц амраг нь болсон бүсгүйг хэлж байгаа нь тэр)

- Барбара! Харин одоо бол чи ПАРАНОИК байна. Би түүнд зүгээр л багшилж байгаа!... Харин чи бидний хамгийн үнэт зүйл - гэр бүлийг гутаан доромжлох гэж байна шүү дээ.(Гэвч аль эртнээс шавьтайгаа тэр нууц амрагууд болсон учир бас л ингэж худлаа ярьж байдаг. Ер нь үнэн бодит баримт, хүнлэг ёс суртахуунаасаа бүрэн "эрх чөлөө"-тэй болж авсан либералчид ямар нэг асуултанд үндэслэлтэй хариулт өгч чадахгүй болохоороо эсвэл хэлэх үггүй гардуулахаараа шууд л нөгөө талаа дайрч доромжилж элдвийн "параноя", "хуйвалдааны онолч" гэх мэтийн ШОШГО наах замаар хариултаас бултаж эхэлдэг уламжлалт заль мэхтэйг анзаараарай! )

- Барбара! Харин чи Айн-д Кэролайны тухай хэлчихсэн юм биш биз дээ!?.. (бусдын өмнө ямар ч үүрэг хариуцлага хүлээдэггүй бүрэн "эрх чөлөөт үзэл" гэгчийг номолдог өөрийн багш-нууц амраг Айн Рэндээсээ тэр ингэж ухаангүй айж бэмбэгнэж байдаг !? )

- Натан! Чи ер нь ямар зарчимтай хүн бэ? Ер нь чамд, тан нарт ямар нэг зарчим ёс суртахуун гэж юм байдаг юм уу?!

5-р үзэгдэл:

Залуухан нууц амраг Натаниел-ээ үнэндээ бол гэр бүлийг нь эвдэн бусниулж гартаа оруулж авсан байсан мөн өөрийн нөхөр Фрэнк, Барбара нарт маш их доромжлол, гашуун зовлон авчран байж “хувийн эрх чөлөө”-гөө эдлэн завхайрч явалдаж байсан Айн Рэнд дараа нь залуу эрээ өөр нэг залуухан бүсгүй Кэролайнд алдсандаа багтарч үхэх гэж байдаг нь энэхүү эмэгтэй хэдийгээр “хувийн эрх чөлөө”, “амин хувиа бодох үзэл” гэж хашгирч сурталдаж байсан боловч энэ нь зөвхөн өөрийнхөө л хувийн "эрх чөлөө" гэгчийнхээ тухай л хамгийн их тачаадаж бурж байсан нь харагдддаг...

Айн Рэнд:
- Чи юу хийснээ мэдэж байна уу, Нэйтан? Чи надгүйгээр хэн ч биш мэдэв үү, би л чамд бүх зүйлийг чинь өгсөн. Чи миний нэр хүндийг ашиглаж миний үйл хэргийг залгамжилж миний тархийг хүртэл авч байж ийм болсон (залуухан амраг минь би чамайг үнэндээ бол толгой цувдайтай чинь хамт нэгмөсөн худалдан авсан) шүү дээ.

- Харин одоо чи намайг хаяж өөр залуу амрагтай болсон байна. Хараал идмэр минь чи одоо эндээс зайл! (Учиртай энэ 5 толгой бүгд л хувийн “эрх чөлөөтэй” мэт байгаа, гэвч Айн Рэнд тэднээс ч илүү хувийн эрх чөлөөтэй үнэндээ бол “лидер” нь, бас сэтгэл зүрх, оюун ухаан ёс суртахууныг нь сорогч жинхэнэ биелсэн "шулам” юм. )

Англи хэл дээр: /зохиогчийн эрх гэгчээр хаасан байгаа/ яагаад гэдгийг таагаарай...

Youtube сервер "ийм хэрэггүй" мэдээллүүдийг та бүхэн олоод үзчих вий, чин үнэнийг ойлгочих вий гэсэн маш хүчтэй цензурыг зохиогчийн эрх гэгчээр халхавчлан явуулж байдаг гэж хэлж болно. Харин тэнд элдэв гаж дон, худал хуурмаг хулхи юмс, ёс суртахууны хог шавхруу бол хангалттай дүүрэн байдаг билээ. Яагаад ч юм ийм гаж номлолоо, хулхи үзэл суртлаа, хуурамч номлолоо зохиогчийн эрхээр хязгаарладаггүй!!! Яагаад вэ гэдгийг та бүхэн эргэцүүлж бодоорой...

Орос хэл дээр:

https://vk.com/videos89880432

Юмны цаад наад нарийн учрыг одоохондоо сайн мэдэхгүй байгаа, сайн ойлгоогүйгээсээ болж төөрч будилж яваа Эх орон нэгт монголчууддаа, залуу дүү нартаа энэ бүхнийг шүүн тунгааж ойлгохыг зөвлөж байна... Сайн ойлгож үзээрэй.

Манайд бүүр гаднын нэг "төслийн" хэмжээнд явуулж байгаа гэж болох либералч хөлсний суртал ухуулагчдийн бурханчлан тахиад та бүхэнд ухуулаад ятгаад байгаа Айн Рэндийн "зөвхөн өөрийнхөө төлөө байх + ашигтай аминхан байдал + тэгээд үүнийгээ бодиттой байх" гэгч чивэлт үзлийн цаад мөн чанар нь бол бидний улс Эх орныг, мөн чамайг намайг бид бүхнийг хагалан бутаргаж тарамдуулж байгаад тонон дээрэмдэж мөнхийн боолуудаа болгохын тулд эхлээд бидний нийтлэг хамтын эрх ашиг, уламжлалт аж амьдралын ёс суртахууныг маань хагалан бутаргах мөн зарим гэнэн хүмүүсийн "сэтгэл оюуны мэлмийг нь сохолж" байгаа хэрэг юм!!!

Сайтар тунгаан эргэцүүлэн бод!

Ямар ч шулам хүмүүсийн сэтгэл оюунд нэвтрэхийн тулд

бурхны нөмрөгийг нөмөрсөн байдаг. (c)

Тамд хүрэх замын дагуу дандаа сайхан сонсогдох амлалтууд дүүрэн байдаг гэдгийг сайн санаж яваарай.

2012.11.01

 

 Энэ нийтлэлийг хуулан авч өөр сайт, сонинд тавих бол монгол хэл дээрх эх үүсвэрийг заах, мөн тус сайт уруу шууд холбоос хийх ёстойг сануулъя.

1 1 1 1 1 1 1 1 1 1 Үнэлгээ: 0.00 (0 удаа үнэлсэн)

Сэтгэгдэл бичих


Security code
Шинэчлэх