Оригинал нэр: Obedience To Authority
Нэр: Бусдын эрхшээл доорхи үнэмлэхүй хүлцэнгүй байдал
Төрөл: Баримтат кино
Гарсан он: 1965
Бүтээсэн: АНУ
Найруулагч: Стэнли Милгрэм / Stanley Milgram
Үргэлжлэх хугацаа: 49 минут

Киноны тухай

Милгрэмийн энэ туршилт бол хүний сэтгэлзүйн дотоод мөн чанарыг туршин судалж ингэснээрээ нийгмийн сэтгэлзүйг далдаас удирдах арга замуудыг боловсруулж гаргаж ирэх томоохон судалгаа, туршилтуудын нэг болсон гэж мэргэжлийн эрдэмтэд, судлаачид одоог хүртэл хүлээн зөвшөөрдөг ажээ. Анх Йелийн Их сургуулийн сэтгэлзүйч Стэнли Милргэм 1963 онд “Эрхшээлдээ бүрэн оруулах нь: Хүний үйл хөдлөлийн судлал” («Behavioral Study of Obedience»), хожим “Бусдын эрхшээл доорхи хүлцэнгүй байдал: Туршилтын судалгаа” («Obedience to Authority: An Experimental View», 1974) номондоо энэ туршилтаа дэлгэрэнгүй тайлбарлаж бичсэн байна. Энэхүү баримтат кинонд Милгрэмийн эдгээр туршилтуудыг нууц камераар авсан видео бичлэгүүдийг ашигласан байна.

Өмнөх бяцхан түүх:

Стэнли Милгрэм судалгааны энэ ажлаа эхлэхэд хүргэсэн гол шалтгаан бол нацист Германд фашизм ноёрхож байх тэр үед чухам яагаад немцийн иргэд бөөнөөр хорих лагеруудад очиж ямар ч гэм зэмгүй олон сая энгийн номхон хүмүүсийг алж устгаж шатаахад оролцсон бэ гэдэг асуултын хариултыг олох явдал байсан ажээ. Тэрээр өөрийн энэ судалгааг явуулах бүх аргачлал болон бусад бүх бэлтгэл ажлаа гэртээ АНУ-д хангаад түүний үзэж байснаар иргэд нь маш хүлцэнгүй дуулгавартай болсон байсан Герман уруу явахаар төлөвлөж байжээ. Гэвч АНУ-ын Коннектикут муж улсын Нью-Хэйвенд явуулсан түүний анхны туршилтын үр дүн нь Герман явах ямар ч шаардлага байхгүй, яг гэрийнхээ хажууд судалгаа, шинжилгээний ажлуудаа явуулж болохыг түүнд ойлгуулсан байна. “Би манай энд, АНУ-т ч тийм хүмүүсийн хүлцэнгүй дуулгавартай байдлын хангалттай жишээнүүдийг олж илрүүлсэн учир Германд очиж туршилтуудаа явуулах шаардлага байхгүй юм байна” гэж тэрээр ярьж байжээ.

Хожим Милгрэмийн энэ туршилтыг Голланд, Германд, Испанид, Италид, Австрид мөн Иорданддавтан явуулж үзэхэд үр дүнгүүд нь Америкт байсан шиг гарсан байна!!!

Энэхүү туршилтын тухай товчхон:

Энэ туршилтанд сайн дураараа оролцож байсан 40 хүнд туршилтыг өвдөлт хүний ой санамжид хэрхэн нөлөөлдгийг туршин судалж байгаа гэж “худал” хэлсэн байна. Үнэн хэрэг дээрээ хүн хэрхэн бусдын нөлөө, эрхшээл захиргаанд ордогийг судалж байсан юм. Өмнө нь цээжилсэн байх ёстой үгүүдийг шалгаж “шалгуулагч” алдаа гаргах бүрд түүнийг 45 вольтоос эхлээд цахилгаан гүйдлээр цохиулж хашрааж байх ёстой байжээ. Харин энэ шалгуулагчийн дүрд урьдаас бэлдсэн жүжигчин харин шалгагчийн суудалд туршилтанд орж байгаа хүнийг сэм тавьсан байв...

Шалгуулагч /жүжигчин/ сүүлдээ бүүр өвдөлтөөсөө хашгирч байсан ч шалгагчийн хажууд байсан удирдагч /Милгрэм/ нь туршилтыг цааш нь явуулахыг хэлж шаардаж байсан байна... Гэхдээ ямар нэг шийтгэл эсвэл шагнал урамшуулал амлахгүй байсан ба харин бүх хариуцлагыг удирдагч хүлээх болно гэж хэлж байсан байна. Энэ бүх туршилтын үр дүн дараа нь бүх хүмүүсийг Милгрэмийг ч шооконд оруулсан юм. 40 хүнээс 26 нь шалгуулагчийг /жүжигчинг/ өрөвдөн хайрлаж болихын оронд харин удирдагчийнхаа зааварт бүрэн хүлцэнгүй захирагдаж шалгуулагчийг 450 вольт хүртэл гүйдлээр цохиулж тарчлааж байжээ!

Өөр нэг зүйл илүү их түгшүүрийг төрүүлж байв: туршилтанд оролцсон 40 хүн бараг бүгд удирдагчийн дүрд ажиллаж шалгуулагчийг тарчлаах зааварыг өгч байхаас татгалзаагүй байна! Тэдний нэг нь ч 300В хүртэл зогсоогүй, 5 нь зөвхөн үүний дараа захирагдахаас татгалзсан, 4 нь 315В-ийн дараа татгалзсан, 2 нь 330В-ийн дараа – 1 нь 360В-ийн дараа – 1 нь 375В-ийн дараа татгалзсан ба харин 40 хүнээс 26 нь эцсийн түвшин хүртэл татгалзаагүй эцэст нь хүрсэн байна!!!

Дүгнэлт:

1. Хүний өөрийнх нь сэтгэлзүйн дотоод мөн чанар нь гаднын муу зүйлд тун автамтгай байдаг байна. Энэ бол бүүр цаанаасаа, хүн - байгалийн бодгалийн хувьд сэтгэлзүй нь их эмзэг, элдэвийн заль мэхэнд хууртах нигууртай байдаг жээ. Үүнийг Баруунд аль эрт судлан тогтоосон ба хүмүүсийн сэтгэлзүйн энэ онцлог байдлыг нь тэдний эсрэг буруугаар их ашиглах болсон эрин үед бид бүхэн амьдарцгааж байна.

2. Тиймээс аливаа зүйлийг үнэмлэхүй чин үнэн, "цаанаасаа ийм л байдаг" эсвэл гарцаагүй байдал гэж хүлээн авах хэрэггүй ба ингэх ёсгүй юм. Хүмүүс бидэнд юуны өмнө өөрсдийн оюун ухаан, сэтгэл зүрх, ёс суртахуун гэж байх ёстой билээ. Гаднын шашин суртал болон элдэв явуулгын ийм нөхцөлд бид өөрсдийн болон хүүхдүүдийнхээ дотоод сэтгэлзүйг гадна талын элдэв халдлагаас хамгаалж арчилж авч явах ёстой юм. Үүний нэг тод жишээ бол манайхны маш олон хүмүүс харийн нэг үзэл сурталыг одоо бүүр өөрсдийн үзэл санаа гээд бүрэн итгэчихсэн явж байгаа байдал юм. Энэ бол орчин үеийн "үй олноор хөнөөх сэтгэлзүйн зэвсэг" гэдэг нэр авсан томоохон мөнгө хүүлэгчид, олигархуудын гар доорхи олон нийтийн мэдээллийн хэрэгсэлүүд юм!

3. Одоогийн ийм нөхцөлд хүмүүс бүх юманд буруугүй ээ, харин тэдний амьдралын эргэн тойрон орчин, өнөөгийн энэ нийгмийн тогтолцоо нь илүү буруутай байгаа юм. Одоо гаднын элдэв нөлөөнд манай нийгмийн үнэмлэхүй дийлэнх нь автаж тэдний бүрэн эрхшээлд нь орсон байгаа хэдий ч хараахан бүх хүмүүс бас яг тийм болчихоогүй байгаа юм. Иймээс хэзээд итгэл найдварын оч үлдэж байдаг.

4. Аливаа зүйлийг эргэцүүлэн бодож дэнслэж байж шийдвэрийг бие даан гаргах гэдэг бол оюун ухаант хүн - хомо сайепэнсын нэг чухал шинж билээ.

Одоо бидний олонхийн байдлыг арай өөр өнцгөөс хараад нэг үзээрэй!

1 1 1 1 1 1 1 1 1 1 Үнэлгээ: 0.00 (0 удаа үнэлсэн)

Сэтгэгдэл бичих


Security code
Шинэчлэх