Оюунт Монгол аяны хүрээнд өнөөгийн Монголын хүүхэд залуучуудын хүмүүжил, боловсролын асуудлуудыг эргэн харах, үүнтэй холбоотой манай улс үндэстний ойрын ирээдүйн асуудлын тухай яриа хэлэлцүүлгийг өрнүүлж байгаа. Мэдээж хэрэг, мэдээллийн сувгуудын олдоцыг аль болох бүрэн ашиглаж хүмүүст энэ чухал асуудлыг талаар шинэ мэдээлэл, шинэ өнцөг, шинэ сэхээрэл ухаарлыг түгээхийг бид хичээж байна.

"ЭДИЙН ЗАСГИЙН АЛУУРЧНЫ НАМИНЧЛАЛ" НОМЫН ТУХАЙ ЯРИЛЦЛАГА

NTVтелевизийн "Номын гэгээ" цуврал нэвтрүүлгийн энэ дугаарт Джон Перкинсын "Эдийн засгийн алуурчны наминчлал" номын тухай ярилцсан юм.

"ЭДИЙН ЗАСГИЙН АЛУУРЧДЫН ЗОЛИОСУУД"
номын тухай ярилцлага

Монгол хэл дээр орчуулагдан саяхан гарсан "Эдийн Засгийн Алуурчдын Золиосууд" шинэ номын тухай MN-25 ТВ-ийн 2-р сувгаар санхүүч, эдийн засагч, судлаач орчуулагч Х.БолорБолд сэтгүүлч, нийтлэлч А. Баатархуягтай хийсэн ярилцлагыг Та бүхэн хүргэж байна.

Бид талцан хэмлэлдэж гаднынхныг амаа ангайн сонсож ардчилал, зах зээл, хүний эрх гэж хоосон цэцэрхэж ирсний эцэст ... үр дүн нь энэ гэж үү?

 

Бид олон зүйл дээр өөр өөр үзэл бодолтой /үзэл санаа биш/ байж болох боловч Бид нэг л ЭХ ОРОН - НЭГ ХУВЬ ЗАЯАТАЙ , БИД ЭХ НУТАГТАА ХҮНИЙ ЗЭРЭГТЭЙ АМЬДРАХ ЁСТОЙ, ҮҮНИЙ ТУЛД ӨӨРСДӨӨ ИЙМ БАЙДЛЫГ БИЙ БОЛГОХ ҮҮРЭГТЭЙ гэдгээ бас мартаж болохгүй юм.

 

Хүмүүс бид өдрөөс өдөрт "машинууд" шиг болсоор байна. Олонхийн хувьд идэх гудрах юмс / машинд бол бензин шатахуун г.м шиг/ эдлэж хэрэглэх /дугуйн резин, машины бусад гоёл г.м шиг/ зүйлээс өөр юу ч сонин биш болсоор байна. Уг нь хүнд оюун ухаан, зүрх сэтгэлийг заяасан билээ....

Тэгвэл энэ киноны цаад гүнзгий утга санаа нь юу вэ, сэтгэгдлээ бичээрэй. Сайт уруу сэмхэн орж үзчихээд арилаад өгөв өө. Бид сэтгэгдэл бичиж харьцаж интернэт ашиглаж сурах хэрэгтэй байна. Таны юу бодож явдаг, яаж хүлээж авч байгаа чинь бидэнд бас сонин байх болно. Баярлалаа....

Нэгдүгээр хэсэг: Эдийн засгийн алуурчны наминчлал