Монголын Үндэстний Олон Нийтийн Телевизийн Цаг үе Үзэл бодол нэвтрүүлэгт уригдлаа.  Нэвтрүүлэгтээ урьсан сэтгүүлч Оюунчимэгт талархсанаа илэрхийлье...

Үнэнийг хэлэхэд АН төр барьж байгаа сүүлийн 4 жилд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр үгээ хэлэх боломж улам бага болсон бодит фактыг энд зориуд тэмдэглэж байна. 

40 минут харьцангуй бага хугацаа байлаа... 

... ойлгомжгүй эсвэл асуултууд байвал бичээрэй. 

Сэтгэгдлүүд  

Жавхаа
0 # Жавхаа 2015-11-09 02:21
Энэ хөтлөгч энэ эфирт илжиг мэт " МӨНХӨД " үлдлээ...
30 жилийн дараа үр ач нар нь ухрааж үзвэл миний эмээ " боол " байсан юм байна гэж бодох шаардлага гарах нээ хөөрхийс... :laugher3:
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Тулгабат
0 # Тулгабат 2015-11-09 13:23
"Юмс хувьсан өөрчлөгддөг"-ийг өөрийн нэвтрүүлэгүүдээр олон талаас нь харуулж нийтэд хүргэж байгаа хөтлөгчид талархаж байна.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Battulga
0 # Battulga 2015-11-09 14:03
Quoting Тулгабат:
"Юмс хувьсан өөрчлөгддөг"-ийг өөрийн нэвтрүүлэгүүдээр олон талаас нь харуулж нийтэд хүргэж байгаа хөтлөгчид талархаж байна.

1990 онд биднийг санаатай хуурч мэхэлснийг хүмүүст ойлгуулж байгаа нь "Юмс хувьсан өөрчлөгддөг" гэсэн үг огт биш. Энэ бол өөрийн дотоод шалтгаануудтай аяндаа хувьсал - хөгжлийн диалектикийн асуудал биш ээ. Ямар мэдлэгтэй сэтгүүлч ямар асуулт тавихаас бүх зүйл шалтгаалж байгааг харж байна. иймээс хариулт ямар байх нь тодорхой... :wall2:
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Асуулт
0 # Асуулт 2015-11-11 01:02
Өөртөө долоо хоногт 10 асуулт тавиад түүндээ дэлгэрэнгүй хариулт өгөх замаар олон нийтэд таниулах ажил хийж хүмүүсийг мэтгэлцээнд уривал ямар вэ? энэ цахим хуудсаар ... Энэ дүрмээр жил ажиллахад 10 асуулт х 52 долоо хоног = 520 асуултанд хариулна. Асуултаа системтэй тавих замаар системтэй мэдлэг өгвөл маш сайн.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Ойсон
0 # Ойсон 2015-11-11 02:44
Хэцүү санагдаж байна. Энэ нэвтрүүлэгчийг муу хэлэх гэсэн юм биш. Мэдээж бусадтай адилхан ойлгох цаг нь болоогүй байна. Гэхдээ ядаж нэвтрүүлэгч бага боловч ойлгох байх гэж горьдож байлаа. Таны хүмүүст зааварлахгүй байгааг ойлгож байна. Гарах гарцыг зааж өгнөө гэдэг хэцүү зүйл. Хүн өөрөө л ойлгож байж зөв гарцыг олно. Тэрнээс биш хүнээр заалгаж гарсан гарц үнэн гарц байна гэж байхгүй. Та гэхдээ өөрөө бас нэг чухал юмыг ойлгох ёстой. Амжилт хүсье
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Bayarsaixan
0 # Bayarsaixan 2015-11-11 21:00
Quoting Асуулт:
Өөртөө долоо хоногт 10 асуулт тавиад түүндээ дэлгэрэнгүй хариулт өгөх замаар олон нийтэд таниулах ажил хийж хүмүүсийг мэтгэлцээнд уривал ямар вэ? энэ цахим хуудсаар ... Энэ дүрмээр жил ажиллахад 10 асуулт х 52 долоо хоног = 520 асуултанд хариулна. Асуултаа системтэй тавих замаар системтэй мэдлэг өгвөл маш сайн.
Хэн үүнийг хийх вэ? Хэн энэ бүхнийг санхүүжүүлэх вэ? Нэг нь хийгээд бусад нь сэмхэн байх хэрэг үү?! :mrgreen:
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
ТОМ ҮСЭГ
0 # ТОМ ҮСЭГ 2015-11-13 13:18
Бид бодит байдлаа мэдэхгүйгээр харанхуйд сохроор амьдарч байж гарцаа хайж олно гэж байхгүй. Эхлээд өөрийн сохроо эмчил дараа нь өрөөгөө гэрэлтүүл дараа нь гарцаа хай.Үнэнийг мэдэж ухаарч байж сохроос хагацна. Бодит үнэнийг мэдвэл тэр чинь чиний явах замыг гэрэлтүүлэх болно.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Tseenee-д
0 # Tseenee-д 2015-11-23 00:31
1. Юуны өмнө ядаж латин үсгээр монгол хэлээр дүрэмгүй бичихээ боль. Бодит үнэнийг зах зухаас нь ойлгосон бол ... бодохоор л хэцүү байна, цааш яана даа гээд санаа алдаад гараа хумхиад суугаад байх хэрэггүй юм... одоо л монгол хүн нэг бүрийн хүчин зүтгэл чухал болоод байна!
2. Өнөөгийн "чөлөөт хэвлэл" гэсэн хулхи нэртэй мэдээллийн хөмөрсөн тогоонд гэрэл оруулж монголчууддаа үнэн зөв мэдээллийг хүргэх, өнөөгийн бодит байдлын цаад уг шалтгаануудыг ойлгуулахыг хичээх ёстой гэж бодож байна. Гэхдээ хаа ч хүмүүс 3 хэсэгт хуваагддагийг санаж байхад илүүдэхгүй биз. Эхний маш цөөнх нь өөрсдөө сэрж ухаарч бүхнийг эрж хайж олж мэдэж ойлгож авдаг, харин удаах нь тэдний олж мэдснийг/бичснийг уншиж эргэцүүлэн бодож ойлгож ухаардаг. Харин адаг хэсэг нь зөвхөн амиа боддог т...г учир өнөөгийн юунд ч "эргэлздэггүй", иймээс уг цаад шалтгааныг эрж хайдаггүй, юу ч уншдаггүй, уншснаа бодож эргэцүүлдэггүй. Иймээс улс орныхоо аж байдлыг ойлгож ухаарах хүсэлгүй - үнэндээ бол ийм чадваргүй байдаг... харин тэд олонх нь уу, цөөнх нь үү?!
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Mongol
0 # Mongol 2016-07-08 10:12
Чааваас! Энэ сэтгүүлчийг байж байг нь. Үнэн царайг нь хэлээд байхад ойлгодоггүй ээ. Сэтгүүлчид эрх баригчдын замаар явах ёстой ш дээ гээд эргүүтэх юм аа. Эрх баригчид нь хүүхэлдэй, хууль дүрэм нь тоглоом болчихсон гээд байхад ямар дүндүүк вэ? Яг ийм л юмнууд сэтгүүлч хийдэг байхгүй юу. Аймаар олон ТВ, сонин байгаа тул сэтгүүлчдийн хомсдолд ороод цалин бага ажилд дандаа боловсрол муутай хөдөөний сумын хүмүүс ажилладаг ш дээ.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг