Нийгэм ба улстөрийн бодлого
  • Mongolia (MN)

mediaoccupationХүмүүс бидний ҮЗЭЖ ХАРЖ СОНСОЖ УНШИЖ байгаа бүх юмыг далдаас эрхшээл хяналтандаа атгах замаар дэлхийн ард түмнүүдийн "ойлголт төсөөллийг - тархийг барьж" байгаа Барууны 6-хан хувийн монополь корпорациуд бол нэг толгойтой асар том наймаалжийн тэмтрүүлүүд юм!Харин тэд яагаад, ямар зорилгоор, юуны тулд жирийн хүмүүсийн тархийг мөлчийтөл угааж аливаа асуудлын талаархи тэдний тархи толгой дахь ойлголт төсөөллийг нь зориудаар зөвхөн өөрсөддөө ашигтайгаар бүрдүүлж байгаа вэ?!

Хэрэв бодит гашуун үнэн ийм юм бол та бүхний одоо "мэдэж байгаа, сонгож байгаа" тэр зүйлүүд чинь тэгвэл юу гэсэн үг болж таарч байна вэ?
Орчуулга:

Хэрэв өнөөдрийн өндөрлөгөөс 1983 он уруу эргэн харах юм бол дэлхийн олон нийтийн томоохон мэдээллийн хэрэгслүүдийг ойролцоогоор 50 корпораци - бүлэг хувь хүмүүс бүрэн эрхшээл хяналтандаа оруулсан байсан билээ. Харин өнөөдөр, 2015 оны байдлаар, дэлхийн олон нийтийн мэдээллийн томоохон гэж хэлж болох бараг бүх хэрэгслүүдийг АНУ-ын 6-хан асар том хувийн корпорациуд гартаа бүрэн оруулсан байгаа ба чухамдаа тэр хэсэг бүлэг хүмүүс олон тооны тагнуулын болон бусад тусгай албадтайгаа хамтран дэлхийн олон нийтэд ямар мэдээг яаж ойлгуулахыг, мөн юуг үзүүлж юуг ямар өнцгөөс тайлбарлахыг эсвэл бүүр дуулгах ч үгүй байхыг бүрэн хянаж байна. Ийнхүү хэдхэн бүлэг хүмүүс нийгэм олон нийт нэг түүхэн үйл явдлын тухай чухам ямар ойлголт бодол санаатай, ямар төсөөлөл байр суурьтай, нийгэм ямар уур амьсгалтай - сонголт хийж байхыг далдаас сэмхэн удирдаж тэр хүмүүсийн амьдрал хувь заяаг бүрэн хяналтандаа барьж байна!

Эдгээр 6-хан хувийн корпораци Барууны ертөнцийн төдийгүй 1990 оноос хойш өрнөдийн загвараар "ардчлуулсан" дэлхийн бүх улс орнуудын үндэстний олон нийтийн телевизийн бүх сүлжээ, хувийн кабелийн ТВ-ийн бүх сувгууд, бүх киностудиуд, бүх сонин сэтгүүл, бүх хэвлэлийн газрууд, бүх хөгжмийн сувгууд мөн түүнчлэн хамгийн томоохон вэбсайтуудыг шууд буюу хувийн эздээр нь дамжуулан далдуур хянаж тэнд гарч байгаа бүх "мэдээллүүд"-ийг далдаас маш хатуу шүүн цензурдан бүрэн атгаж байна.

Өнөөдөр либерал ардчиллын гол цайз гэж рекламддаг Америкийн бараг бүх ОНМХэрэгслүүдийг хувийн эзэмшилдээ оруулан атгаж нийтлэлийн бодлогыг нь бүрэн хяналтандаа барьж байгаа энэ 6-хан хувийн корпорациуд бол Time Warner, Walt Disney, Viacom, Rupert Murdoch’s News Corp., CBS Corporation ба NBC Universal юм. Мөн үүнээс гадна эдгээр мэдээллийн том “наймаалжууд”-ын бохир тэмтрүүлүүд нь саяхныг хүртэл хүрээгүй байсан мэдээллийн хэрэгслүүд ч өдөр ирэх тусам улам бүр тэдний саварт орсоор байна. Жишээлбэл, одоо интернетийн Google, Yahoo ба Microsoft гэх мэт том компаниуд тэдний бүрэн эрх мэдэлд хэдийнэ орсон байгаа бөгөөд энэ бүлэглэл интернэтэд улам бүр монопольчлон бүх тал дээр давамгайлж байна!

Юуны өмнө “Том Зургаа” наймаалж хамгийн их айдас түгшүүр төрүүлж байна. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллүүдийг та бүхэн mediaowners.com сайтнаас бас олж уншиж болноо. Барууны олон нийтийн мэдээллийн бүх хэрэгслүүдийг бүрэн атгаж тэнд гарч байгаа бүх мэдээлэлд хавтгай гэхдээ далдаас маш хатуу цензур - хориг шүүлтүүр тавьж байгаа энэ 6-хан том наймаалжийн эзэмшиж байгаа асар том мэдээллийн хэрэгслүүдийг одоо америкийн загвараар "ардчилуулсан" улсуудын ард түмний толгой дээрээс өдөр шөнөгүй цацаж байгаа "ардчилсан" бас "чөлөөт" гэгч мэдээллийн хэрэгслүүд өдөр бүр бүх мэдээллээ авч байдаг үндсэн гол эх сурвалжууд болгосон байгаа (!?) юм.  Эдгээр дэлхийн ба ардчилсан гэдэг нэр гуншинтай боловч нэг угсаат хувь эзэдтэй "мэдээллийн"(?!) хэрэгслүүдийн зөвхөн нэг багахан хэсгийг доор үзүүлэх юм бол:



1. Time Warner

Home Box Office (HBO)

Time Inc.

Turner Broadcasting System, Inc.

Warner Bros. Entertainment Inc.

CW Network (partial ownership)

TMZ

New Line Cinema

Time Warner Cable

Cinemax

Cartoon Network

TBS

TNT

America Online

MapQuest

Moviefone

Castle Rock

Sports Illustrated

Fortune

Marie Claire

People Magazine

2. Walt Disney

ABC Television Network

Disney Publishing

ESPN Inc.

Disney Channel

SOAPnet

A&E

Lifetime

Buena Vista Home Entertainment

Buena Vista Theatrical Productions

Buena Vista Records

Disney Records

Hollywood Records

Miramax Films

Touchstone Pictures

Walt Disney Pictures

Pixar Animation Studios

Buena Vista Games

Hyperion Books

3. Viacom

Paramount Pictures

Paramount Home Entertainment

Black Entertainment Television (BET)

Comedy Central

Country Music Television (CMT)

Logo

MTV

MTV Canada

MTV2

Nick Magazine

Nick at Nite

Nick Jr.

Nickelodeon

Noggin

Spike TV

The Movie Channel

TV Land

VH1

4. News Corporation

Dow Jones & Company, Inc.

Fox Television Stations

The New York Post

Fox Searchlight Pictures

Beliefnet

Fox Business Network

Fox Kids Europe

Fox News Channel

Fox Sports Net

Fox Television Network

FX

My Network TV

MySpace

News Limited News

Phoenix InfoNews Channel

Phoenix Movies Channel

Sky PerfecTV

Speed Channel

STAR TV India

STAR TV Taiwan

STAR World

Times Higher Education Supplement Magazine

Times Literary Supplement Magazine

Times of London

20th Century Fox Home Entertainment

20th Century Fox International

20th Century Fox Studios

20th Century Fox Television

BSkyB

DIRECTV

The Wall Street Journal

Fox Broadcasting Company

Fox Interactive Media

FOXTEL

HarperCollins Publishers

The National Geographic Channel

National Rugby League

News Interactive

News Outdoor

Radio Veronica

ReganBooks

Sky Italia

Sky Radio Denmark

Sky Radio Germany

Sky Radio Netherlands

STAR

Zondervan

5. CBS Corporation

CBS News

CBS Sports

CBS Television Network

CNET

Showtime

TV.com

CBS Radio Inc. (130 stations)

CBS Consumer Products

CBS Outdoor

CW Network (50% ownership)

Infinity Broadcasting

Simon & Schuster (Pocket Books, Scribner)

Westwood One Radio Network

6. NBC Universal

Bravo

CNBC

NBC News

MSNBC

NBC Sports

NBC Television Network

Oxygen

SciFi Magazine

Syfy (Sci Fi Channel)

Telemundo

USA Network

Weather Channel

Focus Features

NBC Universal Television Distribution

NBC Universal Television Studio

Paxson Communications (partial ownership)

Trio

Universal Parks & Resorts

Universal Pictures

Universal Studio Home Video

 Эдгээр сионист хувь эзэдтэй асар том корпорациуд Америкийн ард түмэнд, цаашилбал дэлхийн олон нийтэд аливаа мэдээллийг чин үнэнээр нь, бодит байгаагаар нь дамжуулан мэдээлж байхын тулд оршин тогтнож байгаа юм биш ээ! Энэхүү бүлэглэлийн, хэнд ч ил тод ойлгомжтой байгаа хамгийн гол зорилго бол юуны өмнө ердөө л асар их мөнгө хийж байх, цаашилбал ХҮН ТӨРӨЛХТНИЙГ өрийн мөнхийн боолчлолд мэдээллээр дамжуулан хүлцэнгүй барьж байх явдал бөгөөд харин үүний тулд нийгэм олон нийтийн бодол санаа, ойлголт ухамсар, эндээс амьдрал хувь заяаг нь тэдний толгойд нь зориуд суулгаж байгаа "мэдээллүүдээрээ" бас сургаж байгаа неолибералч хялбаршуулсан "боловсрол" гэж нэрлэсэн догмуудаараа дамжуулан барьж байх явдал юм!

Жишээлбэл, мөн эдгээр мэдээллийн асар том корпорациуд томоохон реклам захиалагчидтайгаа цаагуураа нягт холбоо сүлбээтэй байдгийг нь илчлэхээр мэдээ мэдээллийг тэдний мэдэлд орсон мэдээллийн хэрэгслүүд бүүр ч хэвлэн нийтэлдэггүй, үзүүлдэггүй, яриулддаггүй билээ. Жишээ нь, элдвийн зар сурталчилгаа, рекламууддаа тэрбум тэрбум долларууд хаяж байдаг эм тариа, вакцин үйлдвэрлэдэг асар том корпорациуд энэ мөнгөө хожим тэр эм, вакциныг нь энэхүү рекламынх нь “ачаар” худалдан авч байдаг хэрэглэгчдээс хэд нугалаад буцаагаад олоод авчихдаг юм аа. Мөн мэдээллийн эдгээр асар том корпорациуд хэзээд гагцхүү өөрсдийн хувь эздийнхээ сионист үзэл суртлын тэр өнцгүүдийг л дэлхийн олон нийт, жирийн хүмүүсийн ойлголт төсөөлөлд нэн даруй тулган нялзаахаар өдөр шөнөгүй таны тархи толгой руу балбаж байдаг юм аа.

Гэвч аз болоход сүүлийн жилүүдэд америкчуудын нэг хэсэг нь хар дарсан энэ зүүднээсээ сэрж энэ бүхнийг ухаарч эхлээд байгаа ба одоогийн энэ "ардчилсан чөлөөт" гэгч мэдээллийн томоохон гол сувгуудад итгэж ОГТ болохгүй юм байна гэдгийг улам бүр ойлгож эхлээд байна. Үүнийг баталж Gallup агентлагаас саяхан явуулсан нэг шинэхэн санал асуулгаар одоо мэдээллийн томоохон хэрэгслүүдэд итгэхгүй байгаа америкчуудын тоо бүх хүн амынхаа 57 % болоод байгаа нь Америкийн түүхэн дэх хамгийн дээд үзүүлэлт юм.

Одоогийн энэ бүх зөрчил хямралтай нөхцөл байдлууд бол чухам яагаад сүүлийн жилүүдэд өөр бусад альтернатив мэдээллийн жижиг хэрэгслүүд үүсэн гарч ирсээр байгаагийн нэг гол шалтгаан мөн. Одоо мэдээллийн [бодит байдал дээр "ардчилалаар" дамжуулан дэлхий дахины болгосон] энэ томоохон гол сувгууд олон нийтийн итгэл найдварыг улам бүр маш хурдан алдсаар байгаа бөгөөд хүмүүс энэ дэлхий дээр чухам юу болоод байгаа тухай чин үнэнийг өөр бусад эх үүсвэрүүдээс эрж хайдаг болоод байна.

Өнөөгийн энэ хувийн корпорациудын "чөлөөт" гэж хоржинтой нэрлэсэн (!?) “мэдээллийн” гэх гол гол сувгуудаар АНУлсын Холбооны Нөөцийн Банкнаас хүн төрөлхтөнд ямар их гай зовлон тарьж байдгийг, хувийн мөнгөн тэмдэгт - доллар дээр тогтнож байгаа дэлхийн санхүүгийн тогтолцоог бүхэлд нь устгаж чадах үнэт цаас - деривативуудын тийм асар том хов хоосон хөөс одоо америкчуудын толгой дээр буухаар заналхийлж байгааг хир олон хүмүүс хэлж ярих боломжтой байгаа вэ?

Мөн Америкийг аймшигтай хурдтайгаар аж үйлдвэргүйжүүлж байгааг нь эсвэл хувийн банк Goldman Sachs – ын ханаж цаддаггүй гайхмаар тэр шуналынх нь тухай хир олон хүмүүс одоо тэдний гарт орсон байгаа эдгээр томоохон сонингуудад бичиж үнэн бодит байдлыг дэлхийн олон нийтэд хүргэж чадах вэ?

Мэдээжийн хэрэг, эдгээр гол ТВ-ийн сувгууд, хэвлэл мэдээллийн газруудад хааяа нэг иймэрхүү чин үнэн мэдээллүүдийг өөрсдийн корпорациудын тэр тавиул боссууддаа мэдэгдэхгүйгээр чимээгүйхэн нийтэлж үзүүлж орхидог эрэлхэг зоригтой, үнэнч шударга сэтгүүлчид цөөн хэдхээн байгаа! Гэвч энэ бол бидэнтэй тулгараад байгаа асуудлуудтай харьцуулахад маш багахан үнэн зөв мэдээлэл - ердөө үнэн мөний горхихон төдий юм.

Ийм учраас одоо жирийн америкчууд тэдэнд чин үнэнийг, үнэн бодит байдлыг хэлэхгүй байгаад улам бүр хилэгнэн уурсах болж байгаа ба ТВ-ээр “хамгийн чухал мэдээнүүд” гэж цацаж байгаа нь тэр юмнууд нь үнэн хэрэг дээрээ америкчуудыг усан тэнэгүүдийн бантангаар л тэжээж байгааг олж мэдээд улам бүр сэтгэл дундуур байх болоод байна.

Эцэст нь хэлэхэд өнөөгийн дэлхийн ардчилсан чөлөөт гэж хоржинтой нэрлэсэн хэвлэл мэдээллийн том сувгуудаар зүгээр л яриулдаггүй, бичүүлдэггүй, харуулдаггүй тийм тов тодорхой сэдвүүд цаана нь бас байдаг юм байна гэдгийг одоо улам бүр олон хүмүүс ойлгож ухаарч эхлээд байна.

Эх үүсвэр: http://theeconomiccollapseblog.com/archives/who-owns-the-media-the-6-monolithic-corporations-that-control-almost-everything-we-watch-hear-and-read

Өнөөгийн "ардчилсан чөлөөт" гэгч мэдээллийн хэрэгслүүдийн бодит байдал ийм л байгаа. "Ардчлуулсан" Монголын хувийн "чөлөөт" хэвлэл мэдээллүүд Барууны ийм их "эрх чөлөөтэй, бас цорын ганц үнэн зөв" сувгуудын цацаж байгаа мэдээг нь үг дуугүй дамжуулан цацаж байдаг, харийн хувь бүлэглэлийн зүгээс явуулж байгаа суртал ухуулгын цагаан хоолой нь болж хувирчихаад байхад монголчууд бид чухам хэн болж хувирчихаад байгаа, бидний ирээдүй ямар байгаа хэрэг вэ?

 


Анхаар! Энэ нийтлэлийг ЧӨЛӨӨТЭЙ хуулан авч өөр сайт, сонин хэвлэлд тавьж болно! Гагцхүү монгол хэл дээрх эх үүсвэрийг заах, мөн тус сайт уруу шууд холбоос хийх ёстойг сануулъя.

 
4.5 1 1 1 1 1 1 1 1 1 1 Одоогийн үнэлгээ= 4.50
ДЭЛХИЙН ОЛОН НИЙТИЙН ГОЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛҮҮДИЙГ ХЭН "ЭЗЭРХИЙЛЖ" БАЙГАА ВЭ? - 4.4 out of 5 based on 5 votes

Онлайн уншигчид


Олон нийтийн сүлжээнүүд