Нийгэм ба улстөрийн бодлого
  • Mongolia (MN)

 

БНХАУлсын дарга Си Цзиньпин 2016 оны 7-р сарын 1-нд хэлсэн үгэндээ ОХУлс болон БНХАУлсын хооронд батлан хамгаалах стратегийн холбоо байгуулах зайлшгүй шаардлага үүсэж байгааг цохон тэмдэглэж энэ холбоо дэлхий дахины ирээдүйн журмыг тодорхойлох болно гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

 

"Одоо дэлхий дахин эрс өөрчлөлтүүдийн босгон дээр зогсож байна. Бид бүхэн Европын Холбоо аажмаар задран унаж байгааг мөн АНУлсын эдийн засаг сүйрэлд гулсан орж байгааг харцгааж байгаа бөгөөд энэ бүхэн эцэстээ дэлхий дахин шинэ байдлаар зохион байгуулагдаж төгсөх болно. Урьд өмнөх шигээ хэзээ ч дахин сэргэхгүй учраас 10 жилийн дараа бид бүхнийг дэлхийн шинэ зохион байгуулалт хүлээж байгаа ба тэр үед БНХАУлс ба ОХУлсын энэ түншлэлийн холбоо шийдвэрлэх үүргийг гүйцэтгэх болно" хэмээн Си Цзиньпин цохон тэмдэглэсэн байна.

 

Түүний үзэж байгаагаар ОХУлс болон БНХАУлсын харилцаа зөвхөн эдийн засгийн харилцаагаар хязгаарлагдах ёсгүй учраас тус хоёр гүрэн НАТО-той төстэй стратегийн түншлэлийн холбоо байгуулах гэж байгаа ажээ.

 

"Бид бүхэн ОХУлсын эсрэг төдийгүй БНХАУлсын эсрэг АНУлсын зүгээс явуулж байгаа түрэмгий үйлдлүүдийг нь ажиглан харцгааж байна. Иймээс ОХУлс болон БНХАУлс хоёр стратегийн холбоо байгуулж чадах бөгөөд энэ холбооны өмнө НАТО хүчгүйдэх ба энэ нь Барууны эзэрхэг түрэмгий эрмэлзлэлүүдэд төгсгөлийн цэгийг тавих болно" гэж тэмдэглэн хэлсэн байна.

 

Мөн түүнчлэн БНХАУлс өөрийн армийг орчин үеийн түвшинд зэвсэглэх зайлшгүй шаардлага байгаа гэдэгт тэрээр итгэлтэй байгаа аж.

 

"Манай улсын олон улсын нэр хүнд ба эзэлж байгаа байр суурьт тохирох тийм армийг байгуулах явдал бол манай стратегийн зорилт болоод байна. Бид одоо эдийн засгийн хөгжлөө батлан хамгаалах зорилттойгоо холбож армиа орчин үеийн өнөөгийн түвшинд аваачих ёстой... Бид цэрэг батлан хамгаалах салбарт хийгдэж байгаа өөрчлөлт зохион байгуулалтыг бүх талаар дэмжин зүтгүүлж өндөр сахилга баттай мөн ялан дийлэх чадвар бүхий армитай болох ёстой" гэж Хятадын коммунист намын 95 жилийн баярын хурал дээр хэлсэн үгэндээ зарлалаа.
 

 

4.625 1 1 1 1 1 1 1 1 1 1 Одоогийн үнэлгээ= 4.63
Орос Хятад хоёр стратегийн холбоо байгуулах болсон байна - 4.6 out of 5 based on 12 votes

Онлайн уншигчид


Олон нийтийн сүлжээнүүд