Нийгэм ба улстөрийн бодлого
zonbyboxТВ нэртэй зомби хайрцгаар монголчуудын тархийг "эрх чөлөөтэй" угаасаар, харийн үзэл суртал - тэдний ил далд шууд дэмжлэгээр эрх мэдэлд хүрч өмч хөрөнгө завшсан цөөнх нь баян "хүний эрхээ" эдэлж улс Эх орноо ард түмнээ харийнхантай нийлж цөлмөн хоосолсоор, харин үүрэг хариуцлага - ёс суртахуунаас бүрэн "эрх чөлөөтэй" дураар тонгочсоор, улс эх орон ард түмнээсээ хулгайлж зувчуулсан мөнгөө харийн банкинд аваачиж нууж үр хүүхдээ тэндхийн хэл ёс суртахуунд сургаж дасгаж харийн улсад гэр бүлээ төвхнүүлж Монгол улсаас, Монголын ард түмнээс бүрэн "тусгаар тогтносоор" байна !
 
Судлаач эрдэмтэд улстөрийн үзэл бодлын туйлшралын цаад шалтгааныг олсон байна. Энэ нь хүмүүсийн харанхуй мунхаг бас аминчхан байдлаас үүдэлтэй ажээ. Хүмүүс улстөрийн үзэл баримтлал - эдийн засгийн онол загварыг хичнээн бага ойлгох тусмаа төдий чинээн хатуу, эрс тэс туйлширсан үзэл бодолтой, байр суурьтай байдаг гэдгийг нийгмийн сэтгэлзүйч болон судлаач эрдэмтэд олон удаа баталсан байдаг.

 

Нийгэм, олон нийтийн ойлголт төсөөлөл - бодол санаа - далд ухамсар - зүрх сэтгэлд өнөөгийн энэ "Эх орон - Ард түмнийхээ эрх ашгаас бүрэн эрх чөлөөтэй болсон, харин харийнхны уршигт үзэл суртлынх нь цагаан хоолой нь болж хувирсан  өнөөгийн хувийн "чөлөө"т хэвлэл - мэдээллийн хэрэгслүүдээр нийгэм олон нийтийг ялангуяа амьдралын туршлага, итгэл үнэмшил нь бүрдэж хараахан амжаагүй залуу үеийн тархийг угаах зорилгоор хамгийн эрс давруун неолиберал үзэл суртлыг харийнхны элдэв төсөл, ил далд явуулга санхүүжилтээр тараан түгээж байгаа билээ.
 
Тэд эдгээр зориуд ном сэтгүүлүүдээрээ дамжуулан гэнэн итгэмтгий хүмүүсийн ойлголт ухамсарт зориуд суулгасан байгаа, зөвхөн харийнханд ашигтай тэрхүү увайгүй гүтгэлгийн үзэл суртлыг нь одоо олон монголчууд ӨӨРСДИЙНХӨӨ БОДОЛ, ӨӨРИЙНХӨӨ ҮЗЭЛ САНАА гэж бодон эндүүрч гүнзгий төөрөлдөж байгаад хэргийн учир бүх оршиж байна!

 

 
“Psychological Science” (Сэтгэлзүйн судалгаа) сэтгүүлд хэвлэгдсэн эдгээр судлаач эрдэмтдийн хийсэн дүгнэлтүүдээр ихэнх хүмүүс улстөрийн янз бүрийн үйл явдлууд болон эдийн засгийн үзэл баримтлалуудын цаад мөн чанар, явуулж байгаа бодлогынх нь цаад утга учир болон хожмын үр дагавруудыг нь өөрсдөө ойлгож байгаа гэдэг хоосон зэрэглээн дотроо амьдарч байдаг байна.

 

Энэ судлаач эрдэмтэд аливаа нийгэм дотор улстөрийн эрс тэс туйлшрал, ялгарал улам их хүчтэй болсоор байгаа энэ үед үүнд чухам ямар хүчин зүйлүүд нөлөөлөөд байна вэ гэдэг асуултыг тавьж энэхүү асуултын хариуг олох судалгааны ажлынхаа хүрээнд нэгэн сонирхолтой санал асуулгыг явуулсан ажээ.

 

“Улс орны макро-эдийн засаг, геоулстөрийн олон улсын  тэмцэл эсвэл боловсрол, эрүүл мэндийн өөрчлөлт шинэчлэл гэх мэт нарийн төвөгтэй асуудлууд дээр олон хүмүүс ер нь яагаад ийм эрс тэс, эвлэрэшгүй байр сууриудтай байгаа нь бидэнд маш сонирхолтой байсан...

 

"Өөрсдийнхөө үзэл бодлыг" (энэхүү үзэл бодол тань яг таны өөрийнх чинь үү, аль эсвэл таны толгойд элдэв аргаар суулгаж өгсөн огт өөр хүмүүсийн - харийн үзэл бодол-төсөөлөл үү гэдгийг дахин дахин бодож үзээрэй!) тэгэж их улайран хамгаалж зүтгээд байгаа тэр хүмүүс чухам юуны төлөө маргаад байгаагаа мөн хэний эрх ашгийн төлөө яагаад саналаа өгөөд байгаагаа маш сайн ойлгодог, энэ сонголт гэгчийнхээ цаад утга учрыг нь, хожмын үр дагавруудыг нь сайн ойлгож мэдэж байх ёстой” гэж энэ төслийн нэг оролцогч, Колорадын Их сургуулийн Лидскийн бизнес сургуулийн профессор Филипп Фернбах ярьж байна.

 

Энэхүү “... маш сайн ойлгодог, цаад утга учрыг нь мэддэг байх ёстой” гэдэг урьдчилан нөхцөл байдлыг эхлэлийн цэг болгож аваад энэ судлаач эрдэмтэд олон хүмүүсийн дунд санал асуулгаа явуулсан ажээ. Энэ санал асуулгад оролцсон олон янзын түвшний хүмүүст улстөр-эдийн засгийн 6 өөр үзэл баримтлалыг үнэлж дүгнэж Та яагаад ингэж дүгнэж байгаа вэ гэсэн асуултанд хариулж хийсэн сонголтоо үндэслэх ёстой байсан байна. Энэ судалгааны үр дүнд ихэнх хүмүүс тухайн улстөр-эдийн засгийн үзэл баримтлалын тухай аймшигтай доогуур ойлголт мэдлэгтэй байсан ба тун болхи гэнэн төсөөллүүдтэй байгаа нь илэрхий болсон байна. Өөр нэг сонирхолтой дүгнэлт нь бол энэ санал асуулгад оролцож улстөр-эдийн засгийн эдгээр хэцүү төвөгтэй сэдвүүдээр өөрсдөө бие даан эргэцүүлэн бодохоос өөр аргагүй байдалд орсны дараа тэдний үзэл бодлууд нь хамаагүй өөр, туйлширсан эрс тэс байхаа больж байсан явдал юм!

 

Өөрөөр хэлбэл,  өөрсдийн байр суурийг ойлгомжтой тайлбарлах тэгээд өөрийн “тийм ээ” эсвэл “үгүй ээ” гэсэн сонголтуудаа өөрөө бие даан гүнзгий үндэслэж тайлбарлах чадвар нь эргээд тэр хүмүүсийн байр суурь, үйл хөдлөлд хүчтэй нөлөөлдөг ажээ. Үүнээс гадна өөрсдийн байр суурь, сонголтыг эргэцүүлэн бодож үндэслэх гэж оролдсны дараа бол тэд нар урьд өмнө нь идэвхитэй дэмждэг байсан үзэл санааг - улстөрийн хүчнийг үг дуугүй дэмжихэд бэлэн бус болж байсан байна. Ийм учраас өөрийн байр суурь, сонголтоо олигтойхон үндэслэж тайлбарлаж чадахгүй байгаа ийм хүмүүсээр өөрийн болон бусдын хувь заяа ямар байх сонголтыг хийлгэх бол яав ч ардчилал биш, харин харанхуй олонхийн засаглал - охлократи юм.

 

stupidyХүмүүсийн үйл хөдлөл, сонголтын энэхүү “хачин жигтэй” байдал нь хүн амын хамгийн өргөн давхаргуудыг хамардаг болохыг бас энэ судалгаар тогтоосон байдаг. Урьд өмнө нь өөрсдийгөө ямар нэг улстөрийн намыг дэмждэггүй, “эрх чөлөөтэй бие даасан хүн” гэж тооцдог байсан тэр гэнэн хүмүүсээс эхлээд бүүр аль нэг намын улаан фэнүүд хүртэл бүгдээрээ харьцангуй ижилхэн түвшинд байсан байна.

 

Улстөрийн үзэл баримтлал, намуудын явуулж байгаа бодлогынх нь мөн чанар, цаад далд утга учрыг сайн ойлгодог, нөхцөл байдлыг бодитоор - байгаагаар нь харж үнэлэлт дүгнэлт өгдөг биш харин энэ бүхнийг “би өөрийнхөө түвшинд мэддэг, ойлгодог” гэдэг бодол бол чухамдаа жинхэнэ хуурамч зэрэглээ мөн бөгөөд энэ нь хүмүүсийн улстөрийн туйлшралуудын цаад үндсэнд нь байгаа юм байнаа гэдэг дүгнэлтэнд хүргэсэн байна.  

 

Энэхүү судалгааны практик ач холбогдол нь ер нь дийлэнх хүмүүс өнөөгийн улстөр, эдийн засгийн цаад мөн чанар, утга учрыг муухан "ойлгодог" иймээс маш бүдэгхэн төсөөлдөг гэдгийг дахин баталсан явдал юм!

 

Иймд ялангуяа аливаа сонгуулийн өмнөх сурталчилгаа тэмцэл ид өрнөж сонгогчдын саналыг авахаар элдэв хор найруулж явуулга хийж байгаа үед нэг шалгагдсан механизмыг хэрэглэх нь маш ашигтай байдаг байна: аливаа сонгогч улстөрийн хатуу үзэл бодлоо хангалттай зөөлрүүлж эсвэл бүр өөрчлөхийн тулд тухайн тэр нэр дэвшигчдээс улстөрийн байр сууриа тун ойлгомжтойгоор, бүр "хуруугаараа" тайлбарлаж таны амьдралд хэрхэн нөлөөлөхийг үзүүлэхийг хүсэхэд л хангалттай байдаг.

 

Хэрэв тэр нэр дэвшигч дахиад л сурсан зангаараа улиг болсон жижүүрийн хоосон үгсийн цуглуулгаа ярьж нам нь дэвшүүлж хамгаалж байгаа тэр  улстөрийн үзэл баримтлал, эдийн засгийн номлолыг хангалттай сайн үндэслэж маш ойлгомжтойгоор хамгийн гол нь өнөөгийн байдалтай холбож тайлбарлаж чадахгүй байгаа бол таны өмнө энэ бүхнийг өөрөө ч сайн ойлгоогүй мөртлөө “таны аз жаргалын төлөө тэмцэгч” баг өмссөн нэг нөхөр буюу ээлжит нэг луйварчин зогсож байна гэдэгт эргэлзэхгүй байж болноо.
 
"Үл үзэгдэх гартай" чөлөөт зах зээл + "ардчилсан" сонгууль + "чөлөөт" хэвлэл мэдээлэл + ""өрсөлдөөнт" зах зээлийн эдийн засаг + "хөрөнгийн" зах зээл + "иргэний" нийгэм + "банкны" итгэлцэл + "ипотекийн" зээл + "даяарчлал" + ... гэх мэт = КАПИТАЛИЗМ-ын  ХАМГИЙН ЧУХАЛ ҮНЭТ НӨӨЦ - ТОГТНОЖ БАЙГАА СУУРЬ нь ТЭНЭГДҮҮ бас АМИНЧХАН ХҮН СҮРЭГ юм !!!

 

Энэхүү энгийн бодит үнэнийг ойлгох хүртлээ чухам ямар үнэ цэнэ төлөхөө бид өөрсдөө л шийднэ... Харин зарим зүйлийг буцаан сэргээх бараг боломжгүй болохоос өмнө өнөөгийн энэ гүн ховсдлын нойрноосоо сэрэх, ЭРГЭН ТОЙРОН ДАХЬ бодит байдлаа ойлгож ухаарах, тэгээд өөрсдийн болон хойч үеийнхээ амь амьдрал, бидний ХАМТЫН ЭРХ АШГИЙН төлөө, УЛС ЭРХ ОРНЫХОО ТӨЛӨӨ  тэмцэх хэрэгтэй байна!..
 
Хир зэрэг харанхуй мунхаг байгаа чинь чи өнөөгийн энэ шударга бус байдал ба хүмүүсийн гай зовлон, улс түмнийхээ өнөөгийн энэ эмгэнэлтэй байдлыг "ардчилал" = үл үзэгдэх гартай зах зээлийн эдийн засгийн үед "ийм л байх ёстой юм байх" гэж хир зэрэг гүнзгий төөрөлдөж зөвхөн өөрийн амин хувиа хичээж байгаагаар чинь хэмжигддэг юм шүү!

 

 

4.3333333333333 1 1 1 1 1 1 1 1 1 1 Одоогийн үнэлгээ= 4.33
Тэнэгдүү & аминчхан байх "эрх чөлөө" - 4.3 out of 5 based on 3 votes

Онлайн уншигчид


Олон нийтийн сүлжээнүүд