Нийгэм ба улстөрийн бодлого

alcogol

1990 оноос хойш Монголд элдэв арга залиуд ба тусгай ажиллагааны хүчээр тулган нэвтрүүлсэн Барууны неолибералч загварын ардчилсан дэглэм нь бүүр эхнээсээ монголын ард түмний үнэмлэхүй олонхийн эрх ашигтай огт хамаагүй, бүр түүний эсрэг мөн чанартай байсны зэрэгцээ юуны өмнө Оросын эсрэг - Зөвлөлтийн эсрэг үзэл сурталд бас тулгуурласан фашист үзэл суртал байсан билээ. Ардчилагчдын хамгийн анх шахуу "гаднын тусламж - хөрөнгө оруулалт"-аар хэрэгжүүлсэн гаднын төсөл нь "Хэвлэлийн хүрээлэн" байсан бөгөөд ийнхүү тэр цагаас хойш Монголын нийгэм тэр чигээрээ барууны неолибералч үзэл суртлаар өдөр шөнөгүй бөмбөгдүүлж ирсэн юм. Ийнхүү Барууны олигарх бүлэглэлийн далд боолчлолын үзэл суртлыг нь "ардчилсан" Монголын эрх баригчдаас төрийн шагнал-аар шагнуулсан долларын хөлсний суртал ухуулагчид болж хуирсан нутгийн либералчид өөрсдөө ч сайн мэдэхгүй, ойлгож ухаараагүй байж өчнөөн "шилдэг нийтлэл" захиалгаар үйлдвэрлэж сурталчилж ирсэн бөгөөд ардчилсан либералчдын хамгийн дуртай дураараа бурдаг хоосон үлгэрүүдийн нэг нь "оросууд л архичид" иймээс "орос водка" гэсэн нэр хүртэл гарсан гэдэг хоосон үлгэрийг нь энэ удаа авч үзсүгэй.
Харийн сонгуулийн "хар машины" хүчээр Монголын төрийг хууль бусаар булаан авч төрийн сэнтийд гарч суусан өнөөгийн эрх баригчид одоо эдгээр төрийн шагналтай "халаасныхаа" сэтгүүлчдээ ард түмний татварын мөнгөөр дагуулан гадаадад айлчилж тэднээр өөрсдийгөө болон Барууны неолиберал үзэл суртлаа, өнөөдөр Монголыг 22 тэрбум америк долларын өрөнд унагасан харийн эдийн засгийн колоничлолын бодлогыг нь зөвтгөж пиар хийлгэх нэг шинэ аргыг сэдэн хэрэглэх болсон билээ..

Саяхан "ардчилсан" ерөнхийлөгчийг дагаж ард түмний хөрөнгөөр Скандинавын орнуудаар аялсан Дашрэнцэн сэтгүүлчийн бичсэн "Архидалтыг устгая гэвэл Щведийн хуулийг л хуулчих" гэсэн хачин ойворгон нийтлэлийг нь олж уншаад тэндээс мань хүний "буруу ишилсэн" ертөнцийг үзэх үзэл, ялангуяа Монголын өнөөгийн энэ байдлын тухай ойлголт, төсөөллийг нь хараад харамсах сэтгэл төрснийг нуух юун. Манай өнөөгийн "ардчилсан" зарим сэтгүүлчид улс эх орноо колони орон болгож байгаа эрх баригчдад л үйлчлэхийг, тэдэнд үнэнчээ харуулж гадаадад дагалдан зорчиж тэднээс гавьяа шагнал, хөлс урамшуулалт авч амь зуухыг гол зорилгоо болгон тавьдаг болсон нь хэрэв мэлмий тунгалаг бол хэнд ч илэрхий тодорхой байгаа.
 

Тэдний гадаад хэлний наад захын мэдлэг чадавхигүй, иймээс бичиж байгаа зүйлээ гүнзгий сайн судалж зөв ойлгоогүй байдал нь манай нийгэм, олон нийтийн ойлголт төсөөлөлд ноцтой аюул занал учруулж байна. Тэдэнд дэлхийн нэн шинэ түүхийн талаар үнэн зөв мэдлэг, өнөөгийн геоулстөрийн нөхцөл байдал, санхүү-эдийн засгийн хямрал мухардлын тухай наад захын бодит мэдрэмж, бодит ойлголт төсөөлөл алга байгаа нь улам бүр харагдаж байгаа. Сэтгүүлч нийтлэлчдийн дийлэнх нь "Баруун хэзээд зөв, барууны бүх юм нь сайн сайхан" гэсэн ойлголт төсөөлөлтэй байна гэдэг нь тэднийг зориудаар боловсруулж "тархийг нь барьсан" байна гэсэн үг юм ! Ийм хүмүүсийн бичиж байгаа нийтлэлүүд, өгч байгаа мэдээлэл гэгч нь үнэн бодит байдалд хир нийцэх вэ?...

Иймд "оросууд л архичин" гэдэг зориуд тарааж байдаг хоосон домгийн талаар сургамжтай баримтат киног орчуулж та бүхэн хүргэхээр шийдлээ. Иймэрхүү элдвийн хоосон домог тарааж байдаг нь бидний эсрэг явуулж буй мэдээллийн дайных нь зэвсэг юм !!!

Энэ бүхнийг 1990-ээд оноос хойш манайд болж байгаа бүх үйл явдлууд, өнөөгийн энэ архидалтын байдалтай харьцуулан нэг бодоод үзээрэй....



Энэ график дээрээс ямар улс орнууд архи, согтуурах ундааны хэрэглээгээр тэргүүлж байгааг олж хараарай. Манайх хүн ам цөөтэй учир бодит хэрэглээгээр ч, нэг хүнд хувааж үзэхэд ч эхний хэсэгт орох магадлал их өндөр байгаа....

Архинд живүүлэх арга технологи

/баримтат кинонаас хэсэгчлэн орчуулав/

Түүхэн бодит баримтуудаас үзвэл архидан согтуурах нь Оросын ард түмний онцлог шинж байгаагүй юм. Оросын “водка” гэж ухуулан сурталчилдаг эд бол огтхон ч Оросын “бүтээл” биш ээ. XIV зуунд Генуягийн худалдаачид хамгийн анх усан үзмийн спиртийг Орос уруу оруулж ирсэн юм. Тэгээд оросууд энэ харь газрын “урьд өмнө үзэгдээгүй идээ”-г ууж хэрэглэх боломжгүй гэж хүлээн авсанд тэд маш их гайхаж байсан гэдэг...

Спиртийн ундааны жилийн хэрэглээ янз бүрийн улсуудад (нэг хүнд ноогдох штофын тоо) 1910 оны хэвлэлд гарсан байдлаар харуулбал:



Штоф (герман хэлээр Stof) буюу том жүнз буюу аяга гэсэн үг. 1 штоф = 1/10 хувин = 1,2299 литр

Гадаадын худалдаачид Орост архи оруулж ирж "нэвтрүүлж" ашиг олох оролдлогуудаа орхиогүй бөгөөд бараг 50 жилийн дараа дахин Московийд оруулж ирж идэр залуухан хаан Василий II-ийн ордныхонд өргөн барьсан байна. Гэвч Орост тэдний энэ ундааг нь дахин үнэлж ойшоогоогүй бөгөөд үүнийг нь гагцхүү хүн эмнэх ханд бэлтгэхэд л тэгээд заавал шингэлсэн хэлбэрээр нь хэрэглэж болох юм байна гэж тогтсон байжээ. XVIII зуун гартал харийн энэ согтууруулах ундааг жирийн ардуудад зөвхөн уушийн газруудад л худалдахыг тэдэнд зөвшөөрсөн байсан юм. Ийм уушийн газрууд нэг хотод нэг л байсан ба Христос мэндэлсэн өдөр, Дмитрийн бямба гариг ба Гэгээн долоо хоног гэх мэт зөвхөн тусгай тогтоосон баярын өдрүүдэд л худалдаалахыг зөвшөөрсөн байсан юм. Үүнээс өөр өдрүүдэд архи уусан хүнийг ташуурдан гэсгээж тэрбайтугай шоронд хийнэ гэсэн хууль үйлчилж байсан ажээ. Архидан согтуурах нь оросын ард түмний дунд ичгүүртэй гутамшигт хэрэгт тооцогдож байсан байна.

Архидан согтуурах энэ “моод”-ыг Орос оронд “өөрчлөн шинэчлэгч” нэр авсан I Петр хаан Европоос тамхи татах, харь газрын элдэв хувцас хунартай хамт оруулж ирсэн юм. I Петрээс эхлэн архидан согтуурах энэ үзэгдэл манай эрх баригчдын нэг төрлийн “бодлого” нь болон хувирсан юм. XIX зууны сүүлчээр судлаач эрдэмтэд АНУ ба Европын хамгийн том улс орнуудыг жишээ болгон авч уусан архи согтууруулах ундааг нь нэг хүнд ноогдох хэмжээгээр нь хооронд нь харьцуулж үзсэн байдаг. Тэгэхэд Орос орон Франц, Англи, Герман ба АНУ зэрэг бусад орнуудаас энэ үзүүлэлтээрээ хамаагүй хол хойно хоцорч хамгийн сүүлчийн байранд орж байсан юм.

Архи согтууруулах ундаа хэрэглэж байгаа түвшинг дараахи байдлаар тооцож гаргадаг. Нэг жилд борлуулсан бүх архи, согтууруулах ундааны нийлбэрийг 100% спирт үрүү шилжүүлэн тооцож дараа нь бүх хүн амынхаа тоонд хуваадаг. Ингэж нэг жилд нэг хүнд ноогдох ийм спиртийн тоо хэмжээг гаргадаг.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага ийм хэмжүүрийг боловсруулж гаргасан байдаг.

3 литр хүртэл хэрэглэж байгаа бол доогуур түвшин гэж тооцдог байна.
4-5 литрийг дунд түвшинд тооцдог.
8 литрээс илүү байгаа бол энэ улс үндэстний генетикийн сүйрэл, мөхөл эхэлсэн гэж үздэг байна

XX зууны эхэнд Орост улс нэг хүнд 3 литр орчим ийм үнэмлэхүй алкоголь ноогдож байсан байна. Тэр үед Орост 18 нас хүртэлх бүх залуучуудын 95 гаруй хувь, эмэгтэйчүүдийн 90 хувь, эрэгтэйчүүдийн 47 хувь нь архи ОГТ хэрэглэдэггүй байжээ. Өөрөөр хэлбэл, тэд үнэмлэхүй эрүүл амьдардаг байжээ. Гэвч хүн амыг архинд оруулах явдал аажмаар нэмэгдэж байсан ба 1913 он гэхэд бараг 5 литр болсон байна. Тэр үед Төрийн Думд ба хэвлэлүүдэд тэр үеийн улсын төсвийг “Согтуу төсөв” гэж ил тод нэрлэж бичиж тухайн үеийн эрх баригчдыг ард түмнээ зорилготойгоор архинд оруулж байна гэж шүүмжилж буруутгаж байсан юм.



Санхүүгийн гэмт хэргүүд, ажил дээр элдэв гэмтлүүд авах, ажил таслах зэрэг архидалтай холбоотой нийгмийн үзэгдлүүд их гарах болсон байлаа. Гэвч хамгийн гол нь энэ архидалт үндэстний эрүүл мэндэд заналхийлж эхэлсэн юм. Энэ үед улс орон даяар “Архины эсрэг” олон түмний хөдөлгөөн их хүчтэй гарч ирж архи, согтууруулах ундаанд маш хатуу хязгаарлалт тогтоохыг уриалж тэмцэж байсан юм. Тэдний дунд эзэн хааны гэр бүлийн гишүүд, хааны ойрын хүмүүс байсан нь сонирхолтой. Их тайж Константин Константинович “Архигүйчүүдын холбоо”-ны дарга нь байсан юм. Энэ холбоонд орон даяар байгуулагдсан асар олон тоооны архигүйчүүдийн нийгэмлэгүүд багтаж байжээ. Эдгээр нийгэмлэгүүдэд багш, эмч нар, шинжлэх ухааны ажилтнууд мөн мэдээжийн хэрэг жирийн ажилчид ба тариачид элсэн орж тэмцэж байлаа.

Гэвч энэхүү нийгмийн дундаас үүссэн архины эсрэг кампанит ажлын эсрэг гадаад ба дотоодын хүчирхэг хүчнүүд сөрөн зогсож байжээ.

Бүүр 1911 онд томоохон аж үйлдвэрийн эзэн, барон Гинзбург (германы оросжсон еврей) “ би энэ улсын дарсны мухлагуудад архи дарс нийлүүлж аж үйлдвэрийн хэмжээнд спирт нэрж байгаа. Эндээс би алтны уурхайнуудаасаа олж байгаагаас ч илүү (!) их алт олж байгаа. Ийм учраас энэ ундаануудыг оросуудад худалдан борлуулж байгааг цаашид хадгалж байх мөн оросын олон нийтийн санал бодол гэгчийн нүдэнд ямар ч үнээр хамаагүй үүнийг зөвтгөж байх хэрэгтэй байна” гэж нутаг нэгт хамсаатнуудынхаа дунд илэрхий зарлаж байсан ажээ.

Ингэж архи, дарс борлуулж ашиг хонжоо унагаж байсан "харийн" наймаачид архи, дарс уух нь сайн гэдэг “шинжлэх ухааны үндэслэл”-ийг хүртэл гаргаж ирэхийг оролдож байсан юм! Тэд үүнд их мөнгө хаяж “өдөрт нэг аяга - 250 грамм водка хэрэглэж байх нь хүний эрүүл мэндэд ямар ч хоргүй” гэдэг дүгнэлт гаргуулахаар хэсэг “эрдэмтдийн судалгааг” хүртэл санхүүжүүлж байсан ажээ. Гэвч иймэрхүү “судалгаандаа” тэр үеийн хүлээн зөвшөөрөгдсөн нэрт эрдэмтдийг далдуур худалдан авч татан оролцуулах гэсэн оролдлогууд нь бүтэлгүйдсэн юм.

Нэрт эрдэмтэн, академикч Павловт ийм санал тавихад нь тэрээр сонингоор тэдэнд хандаж нээлттэй захидлаар хариуг нь өгсөн юм.

“Архи хэрэглэх нь хоргүй гэдэг дүгнэлт тэдэнд гаргаж өгөхийг цорын ганц зорилгоо болгон тавьж байгаа энэ институт нь шударгаар хэлэх юм бол шинжлэх ухааны институт гэж тооцогдох мөн нэрлэгдэх эрх байхгүй юм. Ийм учраас улсын мөнгө хөрөнгө, манай хүн амын эрүүл мэнд ба оросын шинжлэх ухааны нэр хүндийг эрхэмлэн хайрлаж байгаа бүх хүмүүс ийм нэртэй институт байгуулахынх нь эсрэг дуу хоолойгоо өргөх үүрэгтэй гэж би бодож байна”. И. П. Павлов

Ингэж өргөн олон түмэн эсэргүүцсний үр дүнд 1915 он гэхэд л архигүй эрүүл саруул аж төрөх ёс ялалтанд хүрч нэг хүнд тэр үед 0,2 литр ноогдох болтлоо буурсан юм. Оросын орон нутгийн захиргаанууд сая нэг юм өөрийн нутаг дэвсгэр дээрээ архи үйлдвэрлэх, худалдаалахыг хориглох эрхтэй болцгоосон байсан юм. Энэ бүхний үр дүн нь Орос орны хувьд зүгээр л гайхамшиг байсан ажээ. Хэдийгээр олон эрчүүдийг Дэлхийн I дайнд цэрэгт татаж байсан боловч улс орон даяар аж үйлдвэрлэлийн салбарт хөдөлмөрийн бүтээмжүүд огцом дээшилж ажил таслах явдал эрс буурсан юм. Үйлдвэрлэлүүд дээр ч гэмтэл авах явдлууд огцом буурч мөн согтуугаар гэмт хэрэг үйлдэх явдал бараг алга болсон билээ.

Ингээд 1923 оны 8-р сарын 23 хүртэл (Октябрийн төрийн эргэлт - Иргэний дайны дараа!) Орос орон “эрүүл саруул” байсаар байсан юм. Тэр үед Оросын засгийн эрхэнд гарсан байсан Троцкий (жинхэнэ нэр нь Лейба Давид Бронштейн гэдэг энэ еврей тэргүүтэй большевик цагаачид 1917 оны 4-р сард АНУ-аас Канадаар дамжин усан онгоцоор Орост ирж Октябрийн төрийн эргэлт - хувьсгалыг гардан хийсэн түүхтэй!) тэргүүтэй зөвлөлтийн коммунист большевик удирдагчид спиртийн төрлийн бүх хязгаарлалтуудыг зориуд бүрэн устгах хүртэл Орос орон “эрүүл саруул” улс байсан юм.

Эдгээр коммунист большевик удирдагчдын 80-90% нь оросжсон гэхдээ голдуу АНУ, Европт цагаачлан амьдарч байсан еврей мэргэжлийн хувьсгалчид(!) - хор найруулагчид байсан юм !!!

Ингэж бүх хязгаарлалтуудыг устгасан хэдий ч 2 жилийн дараа, 1925 онд архи дарс хэрэглээний түвшин 1 литр орчим байсан байна. Өнгөрсөн “эрүүл саруул” 10 жилийн хугацаанд алкоголь хэрэглэх нь ямар ч утга учир байхгүй юм байна гэдгийг харж өссөн бүхэл бүтэн шинэ үеийнхэн гарч ирсэн байлаа.

Дэлхийн II дайны өмнөхөн, 1940 онд архи дарс хэрэглээний түвшин 2 литрт хүрсэн байв. Агуу их эх орны дайн (Дэлхийн II дайн)-ы үеэр архины хэрэглээ нэг хүнд гэж тооцвол нэг жилд 1 литрээс доош орсон байсан юм. Өнгөрсөн тэр "эрүүл саруул" 10-хан жил хойч үеүдийн төлөө агуу их ач буяныг бүтээсэн байсан юм. Дэлхийн II дайны дийлэнх хүнд ачааг чухамдаа оросын цэрэг дайчид үүрч гарсан ба тэд дайснуудаасаа илүү эрүүл чийрэг, тэсвэр хатуужилтай байсан нь ийм учиртай билээ. Энэ дайнд эрүүл саруул Орос оронд төрж өссөн тэр үеийнхэн агуу их ялалт байгуулсан билээ.

Ингээд 1950-иад оны дунд хүртэл Орос улс Европын хамгийн “эрүүл” орон хэвээр байсан юм. Тэр үед зөвлөлтийн 1 иргэн хэрэв цэвэр спиртэнд шилжүүлж тооцох юм бол 1 англи хүнээс 3 дахин, 1 америк хүнээс 7 дахин бага, 1 франц хүнээс 10 дахин бага ууж байсан билээ. Өнөөдрийн хүртэл эдгээр орнууд илүү их уусаар байгаа билээ...

Тэгвэл өнөөгийн энэ архидалт согтуурал хаанаас гарч ирсэн хэрэг вэ?

1950-иад оны дундаас (хожим агуу гүтгэгч гэж нэр авсан Н. Хрущевын үеэс гэсэн үг) улс төсвөө “согтуу” мөнгөөр - архины борлуулалтаас бүрдүүлж эхэлсэн юм. Энэ “согтуу” төсвийн мөнгөөр эргээд архи, дарсны үйлдвэрүүд, уушийн газруудыг байгуулж тэр үеийн бүр кинонуудаар хүртэл дамжуулан сурталчилж эхэлсэн юм. Энэ бүхний үр дүнд 1965 он гэхэд алкоголь хэрэглээний түвшин 5 орчим литр болсон байсан ба 1980-аад он гэхэд нэг хүнд 11 литр спирт нэг хүнд ноогдож байсан юм. Өөрөөр хэлбэл, нэг жилд нэг хүнд 55 шил архи ноогдох болсон гэсэн үг юм. Архи, дарсны борлуулалтаас асар их мөнгө төсөвт орж байсан ба 15 копейка өөрийн өртөгтэйгөөр үйлдвэрээс гарч байсан 1 шил архийг 3 рубль 65 копейкаар борлуулж байсан юм... (улс орны толгойд увайгүй нэг урвагч байхад л юунд хүргэдгийг хүн төрөлхтний түүх олон удаа баталсан билээ)

Далд тект
Тодруулга: 1956 оны ЗХУКНамын 20-р бүгд хурал дээр Н. Хрущев “Нэг хүнийг тахин шүтэхийн эсрэг” гэж зориуд нэрлэсэн улстөрийн өшөө авах зорилготой (хожим цэвэр гүтгэлэг, урван тэрслэлт байсныг нь гадаад дотоодын олон эрдэмтэд олон удаа нэг мөр хөдөлшгүй нотолсон) үнэндээ бол гүтгэлэгийн илтгэлээрээ 1924 - 1953 он хүртэл, социализмын урьд өмнө нь олсон, үндэс суурийг нь тавьсан байсан бүх амжилтуудыг үгүйсгэж гүтгэн гүжирдэж хожим Хүйтэн дайнд ялагдах бүх механизмын "гохыг нь дарсан" юм... Иймээс энэ баруун-троцкист этгээд улс нийгмийг дотроос нь задлан ялзлах ийм олон алхамууд ил далд хийж эхэлсэнд гайхах зүйл байхгүй юм...

Хэзээ нэгэн цагт монголууд бид ч Чин Үнэн Түүхээ олж мэдэх болно гэдэгт эргэлзэхгүй байна. Одоогийн манай, ялангуяа нэн шинэ түүх гэгч бол “янзалсан” түүх өөрөөр хэлбэл өнөөгийн энэ сүйрэл, дампуурлыг зөвтгөх гэсэн цэвэр гүтгэлэгүүд, ганц нэгхэн хүний хорсон тачаадаж зохиосон "үлгэрүүд" л байгаа!!!

Архины аймшигт сөрөг нөлөө

Үр тогтохоос 3 сарын өмнө өмнө эцгийнх нь уусан 1 аяга шар айраг нь ирээдүйн үр хүүхдийнх нь оюуны хөгжил, сэтгэцийн эрүүл мэндэд хортой сөрөг нөлөөлдөг байна. Гэвч эрэгтэй хүн архи, шар айраг уухаа больбол 3 сарын дараа үрийн шингэн нь бүрэн сэргэн төлждөг, эрүүл саруул хойч үе удмаа үлдээх боломжтой болдог байна.

Ямар ч эмэгтэй хүний өндгөвчинд “хүний төрөлхтний алтан нөөц ” гэж нэрлэж болох нэг нөөц – олон өндгөн эсүүд байдаг. Энэ өндгөн эсүүд нь энэ эмэгтэйг эхээс төрөхөөс нь өмнө, эхийн хэвлийд байх нь бүрэлддэг байна. Энэ бол хүний бие доторхи хамгийн удаан амьдардаг эсүүд юм. Энэ өндгөн эсүүдийг ганцхан этилийн спирт л эвдэн сүйтгэж чаддаг ажээ. Архи, шар айраг доторхи этилийн спирт нь хамгийн сайн уусгагч учир өндгөн эсийн ханыг нэвтэлж өндгөн эсийн зарим хэсгүүдийг нь гэмтээдэг. Ийм эсээр үр тогтсон хүүхэд гажиг хөгжилтэй төрөх нь элбэг байна. Эмэгтэй хүн нэг аяга согтууруулах ундаа уух нь ийм магадлалыг олон дахин их болгодог байна.

Эмэгтэй хүн архи, дарс уух нь Орост эртнээс нааш хатуу хориотой байсаар ирсэн юм. 1984 оноос эхэлсэн архитай тэмцэх хөтөлбөрийн үр дүнд 1986 он гэхэд 11-ээс 4 литр болж буурч үүний ачаар аж үйлдвэрлэлийн бүтээмжүүд огцом дээшилж хүн амын амьдралын түвшин тогтворжиж төрөлтийн тоо ихсэж Орос улс орон сая нэг юм амьсгаа авч эхэлсэн байдаг.

Гэвч энэ бүхнийг байнга гаднаас нь турхирч санхүүжүүлж нүд салгалгүй анхааралтай ажиглаж ирсэн дайсан нь болох Барууны хүн амын 1 ч хувь хүрэхгүй тусгай ихэс дээдэс - банкирууд, тэдний гар хөл улстөрчид, хөлсний аналитикчид нь ЗХУ-ын ийм шийдвэртэй алхамуудын эсрэг ээлжит ямар хор найруулахаа бодож эхэлсэн байна.

Ингээд АНУ-ын эдийн засгийн аналитикчид нь ерөнхийлөгч Рональд Рейган (Холливудын жүжигчин асан)-даа илтгэх хуудас бичиж тэнд “ЗХУ өөрийн аюулгүй байдлаа хангахын тулд бидэнтэй байнга зэвсэгээр уралдахаас өөр аргагүй болж байгаа учир эдийн засаг нь ихээхэн туйлдаж сульдсан байгаа, тэгээд одоо төсөв нь газрын тосны үнээс маш их хамаардаг болчихоод байна” гэж илтгэсэн байсан юм. Мөн цэргийн аналитикчид ч “ЗХУ бидний тавьсан “Афганистан” урхинд орчихоод гарч чадахгүй байна” гэж илтгэсэн байдаг...

Ингээд АНУ Саудын Аравид орчин үеийн зэр зэвсэг нийлүүлье гэж амласныхаа хариуд газрын тосны энэ хаант улсыг олборлолтоо нэмэгдүүлж ингэснээрээ дэлхийн зах зээл дээр газрын тосны үнийг шалдаа буутал нь унагах хэрэгтэй байна гэж ятгаж дөнгөсөн юм. Ийм тусгай ажиллагааны үр дүнд үүнээс хойш 5-хан сарын дотор, 1986 оны хавар гэхэд газрын тосны дэлхийн зах зээлийн үнэ 30 ам.доллараас 12 ам.доллар болтлоо унасан билээ.

Газрын тосны өндөр үнээр баримжаалж төсвөө тооцоолсон байсан ЗХУ ноцтой хүнд байдалтай тулгарсан юм. Улс оронд барааны хомсдол эхэлж засгийн газрын гишүүд улс орны алтны нөөц хайлж байгаа тухай, хүн амын дунд дүргүйцэл нэмэгдэж байгаа тухай илтгэж байв. Ингээд Горбачёв (комбайнчнаас эвлэлээр дамжин намын өндөрлөгт гарсан хүн) төсөвт бага зэрэг орлого оруулах, дэлгүүрийн лангууг зарим хомсдсон байсан бараагаар хангахын тулд 1988 онд өөрийн ард түмнийг архиар угжиж эхлэх, эндээс мөнгө олж төсвөө нөхөх шийдвэр гаргасан юм.

Гэвч энэ арга хэмжээ нь улс орныг авраагүй ба үүнийг ашиглаж урвагчид ЗХУ-ыг тараан хаясан юм. Ельцин засгийн эрхэнд гарснаар хөлчүүрхсэн ард түмний хамар дороос нь хувьчлалын элдэв зальт схэмүүдээр улсын үндсэн гол хөрөнгүүд, активуудыг залилан булаан авсан юм. Одоо архины бүх үйлдвэрүүд жүүд голдуу хувийнхны гарт очсон юм. Ингээд энэ хувийн эздийн захиалгаар, тэдний мөнгөөр хийх болсон ТВ-ийн рекламууд, кинонууд дотроос архи дарсыг сурталчилж бараг л манай үндэстний уламжлал байсан мэт ухуулж ятгаж эхэлсэн юм. 1996 онд архины хэрэглээ бүр 16 литр болж улс орон даяар ажилгүй болсон хүмүүс, архинд орсон хүмүүс, хараа хяналтгүй хүүхдүүд олноор гарч ирсэн билээ...

Гэвч энэ хугацаанд оросууд Баруунаас жишээлбэл, Англи, Францаас бол бага ууж байсан юм...

Жич: Тэнд амьдардаг, тэдний амьдралын гүнд байдаг бол (!) монголчууд ч бас энэ үнэн бодит байдлыг эрхбиш батлах биз ээ... Баасан гаригийн орой Лондоны пабууд, Парижийн дарсны мухлагуудыг, үдэш оройхон гудамж талбайнуудыг нь нэг саначихаарай...

 Аливаа юмыг "санагдаж байгаагаараа", "хариу барих", захиалгаар эсвэл бүр хувийн хандлагаараа бурах хэрэггүй юм. Хүмүүст очиж байгаа ямар ч мэдээлэл бодит үнэнд нийцэж байх, баримт баталгаа нотолгоонд тулгуурласан байх ёстой бус уу ...

Бидний одоо бичиж байгаа бүхэн хожим бидний хийж байсан зүйлийн тухай түүхэн баримт нотолгоо болж үлдэнэ гэдгийг байнга санаж байх ёстой!

Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй ээ!...

Зөвхөн Хойд Америкд гэхэд л 30 гаруй саяулаа байсан америкийн унаган ард түмэн - индианчуудыг хүйс тэмтрэх нэг геноцид арга нь тэднийг архинд оруулж живүүлэх байсан билээ! Өнөөдөр тэднээс үлдсэн 1,3 - хан сая индианчууд өөрийн нутаг дээрээ резервациудад хорогдон амь зууж зарим нь архидан согтуурсаар байгаа....

Одоо тэгвэл тэдний бүх нутаг дэвсгэр, байгалийн нөөц баялаг нь хэнийх болсон бэ?...

4.5714285714286 1 1 1 1 1 1 1 1 1 1 Одоогийн үнэлгээ= 4.57
АРХИНД ОРУУЛЖ ЖИВҮҮЛЭХ АРГА АЖИЛЛАГАА - 4.6 out of 5 based on 7 votes

Онлайн уншигчид


Олон нийтийн сүлжээнүүд