Нийгэм ба улстөрийн бодлого

xuchindegchidХэрэв хүчингийн бүх гэмт хэргүүдийг нь жагсаан бичвэл 20 давхар байшинг ч бүрхэнээ!

Японы Өөрийгөө батлан хамгаалах яамнаас мэдээлснээс үзвэл Японд байрлаж байгаа АНУлсын цэргийн баазын албан хаагчдын үйлдсэн гэмт хэргүүдийн өмнөөс Япон улс төсвөөсөө зөвхөн 2004 - 2013 оны хооронд гэхэд л бараг 4 сая америк долларыг хохирогчдод нь нөхөн төлбөр болгож төлсөн байна. Энэ улсын нутаг дэвсгэр дээр одоо 113 америкийн цэргийн бааз байрлаж байгаа ажээ. Япон улсыг дэлхийн II дайнд ялсан холбоотон гүрнүүдийн нэг нь болох АНУлс энэ улсыг одоо болтол цэргийн хүчээр эзэлсэн хэвээр байгаа бөгөөд ийнхүү Японы улстөр, банк санхүү, цэрэг дипломатын бүх бодлого, Үндсэн хууль, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг нь хянасан хэвээр байгаа. Япон дахь АНУлсын цэргийн баазуудын хамгийн том нь болох Окинавагийн цэргийн баазад гэхэд л 50 000 гаруй америк цэргийн албан хаагчид байнга байрлаж Японыг төдийгүй Ази-Номхон далайн энэ бүс нутгийг зэвсгийн хүчин доор хяналтандаа барьж байгаа билээ.
1945 онд дэлхийн II дайнд ялагдсан Япон улсад түүнийг ялсан холбоотон гүрнүүдийн нэг АНУлс хэд хэдэн гэрээг тулган хүлээн зөвшөөрүүлж чадсан бөгөөд тэр гэрээ ёсоор Японы засгийн газар тус улсын нутаг дэвсгэр дээр байрлаж байгаа америк цэргүүдийн үйлдсэн гэмт хэргүүдийнх нь төлөө хэрэв нөхөн төлбөр төлөх болбол 1/4-ыг нь төсвөөсөө төлж байх заалттай ажээ! АНУлсын цэргийн баазыг "өөрийн нутаг дэвсгэр дээр байрлуулж байгаа" аливаа улс орон өөрийн ТӨСВӨӨСӨӨ харийн энэ цэргийн баазуудын урсгал зардлын үлэмжхэн хэмжээг дааж санхүүжүүлдэг "уламжлалтай"!

2004-2013 онд Японд байрлаж байсан америкийн цэргийн албан хаагчид нийт 9962 гэмт хэрэг болон захиргааны зөрчлүүд үйлдсэн бөгөөд тэдгээрийн зөвхөн нөхөн төлбөрт нь 19,8 сая доллар төлсөн байна. Америк цэргүүдийн оролцоотой үйлдэгдсэн зөвхөн хүчингийн 2138 гэмт хэрэг ба бусад захиргааны зөрчлүүдийнх нь төлөө Япон улс 3,7 сая долларыг тэдний өмнөөс хохирогчдод нь төлсөн байна.

Америк цэргүүдийн үйлдсэн энэ олон хүчингийн гэмт хэргүүдийнх нь нэгний золиос болсон Кэтрин Джейн Фишер /хожим Шудрага шүүхийн төлөө хөдөлгөөний гишүүн болсон байна/ RT-ийн сурвалжлагч Пол Скотт-д ингэж ярьж байна.

Кэтрин Джейн Фишер: 2002 онд намайг америкийн армийн нэг албан хаагч хүчиндсэн юм. Тэр үед би өөрийгөө иймэрхүү хүчингийн цорын ганц золиос нь гэж бодож байсан шүү. Ингээд би энэ талаар нилээд судалж үзтэл огт тийм биш байсан. Миний хийсэн судалгааны нотлох баримтуудын нэг хэсэг энэ байна. Энэ бол 1945 оноос хойш Японд америкийн цэргийн албан хаагчдын үйлдсэн хүчингийн гэмт хэргүүдийн жагсаалт юм. Энд зөвхөн америкийн цэргийн албан хаагчдад хүчиндүүлсэн гэмт хэргүүдийн жагсаалт л байгаа! Энэ жагсаалт цааш маш урт үргэлжилнэ, америк цэргүүд иймэрхүү гэмт хэргүүдийг бүр сар болгон, бүр түүнээс ч олон удаа байнга үйлдэж ирсэн байна. Би ийм гэмт хэргүүдийнх нь нэг жагсаалтыг тусад нь нэг том даавуунууд дээр бичсэн. Гэвч энэ бол тэдний үйлдсэн ийм төрлийн бүх гэмт хэргүүд хараахан биш юм. Бодит байдал дээр бол үүнээс хамаагүй олон удаа!

Пол Скотт: Таны энэ чинь юу вэ? Ийм төрлийн гэмт хэргүүдийнх нь жагсаалт уу?

Кэтрин Джейн Фишер: Тийм ээ, энэ жагсаалт бол ганцхан Окинава арал дээр байрладаг америк цэргүүдийн үйлдсэн зөвхөн хүчингийн гэмт хэргүүдийн жагсаалт юм. Хэрэв бүрэн хэмжээний жагсаалтыг бичвэл бүр 20 давхар байшинг ч бүрэх хэмжээний том даавууг дүүргэнээ.

Пол Скотт: - Таны үзэж байгаагаар тэгээд энэ гэмт хэргүүдийн хичнээн хувийг нь нарийн мөрдөн шалгаж тогтоосон бэ? Танд тохиолдсон хүчингийн хэргийг тэд яаж шийдвэрлсэн бэ?

Кэтрин Джейн Фишер: 1945 оноос эхлэн америкийн цэргийн албан хаагчид Японд нийтдээ 200 000 гаруй хүчингийн гэмт хэргүүд үйлдэж ирсэн байдаг. Намайг хүчиндсэн тэр тохиолдолд хэн ч надад туслаагүй ээ, хэн ч намайг ядаж сонсооч үгүй шүү дээ! Харин Америкийн зэвсэгт хүчний командлалаас "Бид өөрийн эгнээнд хүүхэн хүчиндэгчид байхыг тэвчихгүй, тэдний золиос болсон эмэгтэйчүүдэд бид тусалж дэмжиж байгаа" гэж дэлхийн даяар сүржигнэн зарлаад л өнгөрсөн дөө.

Гэвч тэдний ийм гэмт хэрэгт хандах хандлага, авдаг арга хэмжээ нь бодит байдал дээр зарлаад байгаа шиг огтхон ч тийм биш байдаг, тэд намайг хүчиндүүлчихээд байхад надад юугаар ч туслаагүй ээ ..?!!

 

Дэлхийн II дайны төгсгөлд Окинава арал Америкийн армид эзлэгдсэн бөгөөд тэр цагаас хойш өнөөг хүртэл тэнд америкийн цэргийн баазууд байрласаар энэ арлыг цэргийн хүчээр эзэлсэн хэвээр байгаа билээ. Окинава арал дээр япон эмэгтэйчүүдийг америкийн тэнгисийн явган цэргүүд хүчирхийлсэн хүчингийн гэмт хэргүүд байсхийгээд л гардаг бөгөөд энэ нь япон иргэдийн зүгээс тус арал дээр америкийн цэргийн баазуудыг цаашид байлгахын эсрэг олон удаагийн тэмцэл жагсаал цуглаан өрнөхөд хүргэж байсан юм. Гэвч ийнхүү япон иргэдийн олонх нь өөрийн нутаг дэвсгэрийг харийн эзлэн түрэмгийлэгч армиас чөлөөлөх хүсэлт шаардлагыг олон удаа ЗГ-таа тавьж тэмцэж ирсэн боловч хүлээж авдаггүй ажээ... олонхийн засаглал буюу ардчилал нь иймэрхүү халхавч төдий байдаг билээ.

1996 онд 12 настай сурагч охиныг америкийн гурван цэрэг ээлж дараалан хүчиндсэн нь Япон даяар бүх нийтийн эгдүүцлийн давалгаа үүсгэсэн юм. Үүнээс гадна, 2012 оны 10-рсарын 16-ны өглөө үүрээр америкийн цэргийн 2 албан хаагч - усан цэрэг Кристофер Браунинг (Christopher Browning) болон усан онгоцны ахлагч Скайлер Дозируокер (Skyler Dozierwalker) нар 27 настай нэгэн япон бүсгүйг хүчиндсэн бөгөөд энэ бүхэн камерт бичигдсэн байсан тул тэд аргагүйн эрхэнд хэргээ хүлээснээр тэдэнд 9-10 жилийн хорих ял оноосон байна.

Гэвч бодит байдал дээр ийм гэмт хэрэг үйлдсэн америкчуудад ялыг нь ховорхон эдлүүлдэг бөгөөд энэ удаа ч дээрх хоёр тун удалгүй ялаас мултарч Америк уруугаа нисэн одсон ажээ...

Мэдээллийн эх үүсвэр: RT суваг Японы хэвлэлээс

 

 

4 1 1 1 1 1 1 1 1 1 1 Одоогийн үнэлгээ= 4.00
ЯПОНЫГ ЭЗЭЛСЭН АМЕРИК ЦЭРГҮҮД ОЛОН УДАА ХҮЧИНГИЙН ГЭМТ ХЭРГҮҮД ҮЙЛДЭЖ ИРЖЭЭ - 4.0 out of 5 based on 2 votes

Онлайн уншигчид


Олон нийтийн сүлжээнүүд