МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА

ҮЗЭЛ САНАА, ХӨТӨЛБӨР, ЗОРИЛГО ЧИГЛЭЛ

ХАМГИЙН ИХ УНШСАН НИЙТЛЭЛҮҮД

Таны тус дэмжлэг бол BOLOR.INFO хаягийг бусдад түгээх!

/комментуудыг bolor.info сайт/

Улстөр судлаач, философич Фрэнсис Фукуямагийн Америкийн өнөөгийн улстөрийн талаар “BBC” агентлагт өгсөн ярилцлагыг товчлон хүргэж байна.

Асуулт: Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн сонгуулийн гол сэдэв нь Америкийн нийгмийн тэгш бус байдал. АНУ-д баян байна гэдэг хэзээ ч дутагдал биш, харин ч амжилт, давуу тал байсан. Харин америкчуудын баячууддаа хандах хандлага сүүлийн жилүүдэд өөрчлөгджээ. Үүнийг юугаар тайлбарлах вэ. Энэ бүхэнд эдийн засгийн хямрал буруутай юу?

Ф. Фукуяама: Энэ бүхэн яагаад бий болсныг ойлгохын тулд Их хямралын жилүүдийг дурсах нь зүйтэй. 1920-1930-аад онд эдийн засгийн хүнд байдал нийгмийн бараг бүх давхаргыг хамарч, тэгш бус байдал арчигдаж, үгүй болсон. Тиймээс үүнийг амархан туулсан юм. Харин нийгэмд банкир, баячуудыг үзэн ядах хандлага байсныг Ерөнхийлөгч Рузвельт овжин ашиглаж, “Шинэ бодлого” гэдгийг гаргаж ирсэн. Энэ нь орчин үеийн нийгмийн чиг хандлагыг бий болгосон юм.

Коммент № 1
1929 онд эхэлсэн Агуу Их хямралыг чухамдаа Америкийн төв банкыг хувьчилж авсан Уолл Стриитийн банкирууд зориуд төлөвлөгөөтэйгээр зохион байгуулан өдөөж энэ улс орныг үндсэндээ хямдхаан "худалдан авсан" гэдэг нь одоо бол нэгэнт хөдлөшгүй батлагдсан түүхэн баримт билээ. Ингэж "дотоодын" асуудлаа шийдсний дараа 1939 оноос Дэлхийн II дайныг далдаас зохион байгуулж тухайн үеийн Европын өрсөлдөгч улс гүрнүүдийг мөргөлдүүлэн санхүү эдийн засгийг нь сүйрүүлсний дараа 1944 оны 7-р сард өөрсдийн ОУВСан, Дэлхийн Банкаа байгуулж хамгийн гол нь хувийн төв банк - Холбооны Нөөцийн системийн долларыг дэлхийн цорын ганц нөөцийн валют болгон авсан нь хэн ч маргашгүй түүхэн баримт юм...

Ф. Фукуяама: Өнөөгийн санхүүгийн энэ хямрал тэгш бус байдлын тухай ойлголтыг улам хурцатгасан. Энэ нь 1990-ээд оноос аажмаар нэмэгдэж ирсэн юм. Сонирхолтой нь 2008 онд Обама “дахин хуваарилалт” хэмээх үгийг хэрэглэсэн. Жон Маккейн болон бүгд найрамдахчууд үүн рүү шууд дайрч, ангийн дайсагналцлыг өдөөлөө хэмээн буруутгасан. Өөрөөр хэлбэл, нийгэм тэгш бус байдал нэмэгдэж буйг хэлэлцэхэд бэлтгэлгүй байсан гэсэн үг.

Коммент № 2
Эрхэм Фукуяама энд бас л дутуу, хоёрдмол утгаар хэлсэн байгаа юм! Харин чин үнэн гэвэл: 1946 онд Уинстон Черчилл АНУ-ын Фултон хотод очиж үг хэлэхдээ анх удаа Төмөр хөшиг + Хүйтэн дайн гэсэн нэр томьёог гарган ирж хэрэглэж англиар ярьдаг бүх улс орнууд нэгдэн (англисаксууд эсвэл англисаксон орнууд гэдэг) дөнгөж саяхан хамтран фашист Германыг дарсан байсан (!) Социалист улс орнуудын өмнүүр Төмөр хөшиг -өө буулгаж тэдэнд мэдээлэл-үзэл суртлын Хүйтэн дайн зарлаж байгаагаа мэдэгдсэн түүхтэй. Тэгээд Барууны орнуудын явуулж ирсэн энэ дотроос нь "дэлбэлэх" үйл ажиллагааны хүрээнд тэд дотоодын урвагчид, үзэл суртлын дайны зэвсгүүдийг ашиглаж мөн эдийн засгийн бүслэлт, дарамт хавчилтын хүчээр 1990 онд Хүйтэнд дайнд ялсан билээ. Ингэж дэлхий дахинг бүрэн эзэлж авсны дараа Барууны нөгөө баян тансаг байдал, аж амьдралын шилэн лангуу болгон харуулж соц орнуудын хүмүүсийг хошгируулж байсан барууны дундаж ангийн хэрэгцээ шаардлага гэж байхгүй болсон юм. Хямд зээлээр байнга угжиж тэжээж ирсэн энэ дундаж ангийн дийлэнх нь одоо өрөндөө живсэн байгаа нь үүнийг хиймэл хөөс байсныг нь баталж байгаа билээ... "Ардчилал", "үл үзэгдэгч гартай" "чөлөөт зах зээл" гэгч бол цэвэр үзэл суртлын зэвсэг бөгөөд барууны энэ элитийн үндсэн гол зорилго нь бол дэлхийн улс ард түмнүүдийн хүн хүчний бүх нөөц боломжууд, байгалийн бүх баялагийг өөрсдийн бүрэн эрхшээлдээ оруулж авах явдал юм...

Асуулт: Та “Орхигдогсод” (Left out) нийтлэлээрээ Америкийн дундаж анги, тэдний зовлон, бэрхшээлийг харуулсан. Ромни, Обама нар энэ ангийнханд сайхан үг, сонгуулийн амлалтаас өөр зүйл өгч чадах болов уу?

Ф. Фукуяама: Обама дээд төдийгүй дунд сургуулийн боловсролд хөрөнгө оруулалт хийнэ гэж ярьж байна. Энэ нь багш нарын анхаарлыг татах нь лавтай. Гэхдээ түүний амлалт амархан хэрэгжчихнэ гэж би бодохгүй байна. Миний бодлоор Ромни дундаж давхаргынханд илүү бага зүйл хийх төлөвтэй. Тэр Рейганомикт буцаж орохыг хүсч байна. Энэ л биднийг өнөөгийн энэ санхүүгийн хямралд оруулсан шүү дээ.Өөрөөр хэлбэл, зах зээлийг хянаж зохицуулахгүйгээр эдийн засгийн өсөлтөд хүрч болно. Гэхдээ энэ өсөлтийн үр дүнг зөвхөн баячууд л хүртдэг ба энэ баялагийг дахин шударгаар хуваарилж болдоггүй юм аа! Ромни яг л Рейган шиг нийгмийн баялагийг шударгаар дахин хуваарилах асуудал, нийгмийн хамгааллын системийг огт сонирхохгүй байгаа. Гэвч энэ бодлогод автсан хүмүүс ч бүгд найрамдахчуудад санал өгөх л болно. Яагаад гэвэл тэд үр хөндөлт, ижил хүйстнүүдийн гэрлэлтийг эсэргүүцэж байгаа юм.

Коммент № 3
Манайд 22 жил чухамдаа яг энэ Рейганомик буюу неолиберализмын бодлогыг тулган хэрэгжүүлсэн ба бүх сөрөг үр дүн нь сүрйч жижгэрсэн, ганцхан түүхий эдийнх болсон манай эдийн засаг нүдэн дээр ил байгаа билээ. Энэхүү харийн үзэл санааны Монгол дахь гол тулгуур цагаан хоолой нь болох АН одоо төрийн эрхэнд гараад байгаа... Зарим хүмүүсийн ярьж байгаа хөгжлийн гараа, шинэчлэл энэ тэр бол зөвхөн түр зуурын хоосон хошгируулалт, хууртахыг өөрсдөө хүсээд байгаа хүмүүсийн хувьд зэрэглээ нь, өнөөдөртөө төрийн өндөр албан тушаал эзэлж байгаа хүмүүс энэ бүхнээ зөвтгөж хамгаалах гэсэн башир арга, эцэст нь бид өөрөө өөрсдийгөө хуурч байгаа хэрэг юм!... Яагаад гэвэл АН-ын барьж байгаа бодлого нь цэвэр неолиберализм байсаар ирсэн одоо ч байгаа ба авч хэрэгжүүлж байгаа "барууны" арга хэмжээ, үйл ажиллагааных нь цаад мөн чанар нь ийм л юм... Энэ бүхний эцэст хэт баячууд л улам баяжина, дундчууд нь улам суларч доройтно, харин ядуус нь улам үгүйрч ядуурна. Яагаад гэвэл энэ номлол, загвараар нь эдийн засгийн өсөлтийн үр нөлөөг нийгэмд шударгаар хуваарилах боломжгүй байдаг, үүнийг анхнаасаа яг ийм байхаар бодож хийсэн барууны номлол загвар юм! Мөн МАНам ч энэ 22 жилийн хугацаанд неолиберализмын бүх "бүтцийн өөрчлөлтүүд"-ийн ихэнхийг гардан хийж ирсэн бөгөөд харин АН "большевик комиссарын" үүргийг гүйцэтгэж түүнийг дэргэдээс нь шахаж шаардаж бас "дээш нь" матаж ирсэн юм. Одоо бол энэ хоёр намын эдийн засгийн бодлогууд нь зарчмын хувьд бараг ялгаагүй болсоон!

Асуулт: Тэгвэл АНУ-д дундаж ангид хамаарч, цагаан захтнуудад төдийгүй ажилчин ангийнханд тодорхой тус дэм үзүүлэх өөр улстөрч байна уу?

Ф. Фукуяама: Ийм улстөрч одоогоор байхгүйд л хамаг учир оршиж байгаа юм. Өөрөөр хэлбэл, америкчууд өөрсдийг нь хөдөлгөж, тэдний ашиг сонирхлыг илэрхийлж чадах хүнийг хүлээсэн хэвээр байна гэсэн үг ээ!?

Эрх хүүхдүүд ба анархистууд

Асуулт: Таны бодлоор “Уолл-стритийг эзэл” хөдөлгөөн яагаад өрнөсөн бэ?

Ф. Фукуяама: Энэ хөдөлгөөнд оролцож буй хүмүүсийн ихэнх нь дундаж ангийн эрх танхи хүүхдүүд, хуучин анархистууд, биеэ оторлогчид. Тэд жинхэнэ ядуу америкчууд биш ээ!. Африк гаралтай Америкийн дүүргүүдийн нэн ядуучууд, үгүйрч хоосорсон фермийн аж ахуй эрхлэгчид, ажлаа алдсан цэнхэр захтнуудыг хөдөлгөх хүч одоогоор алга байна шүү дээ! Нийгмийн энэхүү давхарга өөрийн гэсэн шинж төрхтэй. Тэдний ихэнх нь бүгд найрамдахчуудыг дэмждэг. Яагаад гэвэл тэд өөрсдийнхөө зовлон зүдгүүрийг Уолл-стритийн санхүүчдээс бус, өөрсдөд нь хүндэтгэлгүй ханддаг либерал хэвлэлээс үүдэлтэй гэж үздэг. “Уолл-стритийг эзэл” хөдөлгөөний хүч суларсаар, одоо үгүй болж байна. Энэ хөдөлгөөнийг зохион байгуулагчид “Цайны нам”-ынхан шиг дургүйцлээ илэрхийлж, Конгрессийнхэнтэй идэвхтэй хамтран ажиллаж чадаагүйгээрээ онцлогтой. Үүнээс болж төлөөлж буй хүмүүсийнхээ ашиг сонирхлыг гарган тавьж тэднийг хөдөлгөж чадаагүй. Тэднийг мэргэжлийн холбоод ч, ажилчид ч дэмжээгүй. Харин энэ хөдөлгөөний хийсэн цорын ганц зүйл бол нийгмийн тэгш бус байдал нэмэгдлээ гэдгийг гаргаж, үүнийг олон нийтийн хэлэлцэх нэг сэдэв болгож чадсан явдал юм. Гэвч ямар ч шинэ санаа тэднээс гаргаагүй ээ.

Коммент № 4
Нийгмийн бухимдал, дүргүйцэл хүчээ аван өрнөхөөс өрсөж олон нийтийн гэдэг нэртэй хуурамч хөдөлгөөнийг байгуулж эсвэл тэднийг далдуур худалдан авч олон нийтийн бодол санааг өөрсөддөө хэрэгтэй чиглэл, гольдрол уруугаа залах нь барууны эрх баригч хэт баячуудын олон удаа хэрэглэж ирсэн дархан мэхнь юм. Жишээлбэл, Битлз-с эхэлсэн рок хөдөлгөөн, хиппичүүд гэх мэт. Саяхны "Окупай Уолл Стриит"хөдөлгөөнийг ч Джордж Сорос болон түүний ар дахь бүүр том "гарууд" далдаас санхүүжүүлж удирдаж байгаад зориуд бөхөөн унтраасан тухай мэдээллүүд гарсаар байгаа. Ер нь тэд нийгмийн баримжаатай бүх үзэл санааг зохион байгуулалттайгаар гүтгэн гүжирдэж гутааж байдаг билээ... Харин манайд энэ бүх юмны цаад учрыг сайн мэдэхгүй байж сургаар үзэн яддаг залуус их болсон байгаа нь эмгэнэлтэй ...

Асуулт: Обама, Ромни нар тэр “Нэг хувийн баян америкчууд”-ад багтана. Өөрөөр хэлбэл, “Уолл-стритийг эзэл” хөдөлгөөнийхөн тэдэн рүү үлдсэн 99 хувийг чиглүүлээд буй. Ер нь дээд давхаргын улстөрч­дөөс улс орон өөрчлөлт хүлээх хэрэггүй гэсэн үг үү. Яагаад гэвэл тэд системээ өөрчлөхийг огт хүсэхгүй шүү дээ?

Ф. Фукуяама: Улстөрийн ихэнх хөдөлгөөний тэргүүнүүд үргэлж тэр баян нэг хувьд багтдаг байсан. Ленин, Мао ч бас тариачин анги байгаагүй, боловсролтой дундаж ангийнхан шүү дээ.

Коммент № 5
Эрхэм Фукуяма энд бас л нэг зүйлийг зориуд "мартаад" байгаа юм. Америкийн 1 хувь баячууд бол дундаж ангитай огтхон ч хамаагүй, АНУ-ын үндэстний бүх баялагийн 40 гаруй хувийг дангаараа өмчилж авсан хэт даяар баячууд гэдгийг мартаад байгаа нь харамсалтай... Ноён Фукуяама! Нөгөө ардчиллын нэг гол үнэт зүйл үгээ хэлэх эрх чөлөө гээд байсан чинь одоо хаана байна вэ?

Америкийн ардчилагчид (!) Уолл-стритийн банкируудаас санхүүгийн тодорхой дэмжлэг авдаг ч гэлээтэдний намын сан хөмрөгийн ихэнх хэсгийг мэргэжлийн холбоод, африк гаралтай америкчууд бүрдүүлдэг. Тиймээс ардчилагчид зөвхөн нэг хувийнхны сонирхлыг илэрхийлдэг гэж бодохгүй байна .?!

Коммент № 6
Америкийн ардчилагчид хэнээс хичнээнийг авдаг тухай "Ардчиллыг хакердах нь" баримт киноны хавсралт нийтлэл дотроос "АНУ-ын сонгуулийн сонин хачинууд" хэсгээс үзээрэй.

Асуулт: Ерөнхийлөгч Барак Обама сонгуульд “Forward”/Урагшаа/ гэсэн уриатай оролцож байгаа. Аме­рикийг хэн урагшаа залж авч явах бол?

Ф. Фукуяама: Хэн ч Америкийг урагш нь авч явах чадваргүй гэж бодож байна!?. Обама яллаа ч тэр бүгд найрамдахчуудаас бүрдсэн Конгресстэй ажиллахаас өөр аргагүй болно. Бас Сенат ч хоёр хэсэгт хуваагдана. Ойрын дөрвөн жилд дахиад л Конгрессийнхэн санал зөрөлдөж, ямар алхам хийхээ шийдэж чадахаа болино.

АНУ сүүлийн жилүүдэд гадаад бодлогодоо ямар алдаа гаргав? Үүнийг хэрхэн засах вэ?

Ф. Фукуяама: Ойрын жилүүдийн гол асуудал болон өдөөн хатгалт нь Хятад байх болно. АНУ 2000-аад онд Ойрх Дорнодод хэтэрхий их анхаарсан. Бид “Аль-Кайда”-гаас ирэх аюулыг хэд дахин томсгож харсан. Мэдээж Ойрх Дорнодод асуудал байгаа, тэнд америкчуудыг эсэргүүцдэг нь үнэн. Гэхдээ Хятад улс АНУ-ын хувьд үүнээс ч том асуудал болоод байна. Америк Хятадад буулт хийж, бас эсэргүүцэх ёстой. Яагаад гэвэл Герман улс 1871 онд нэгдсэний дараа дэлхийн нэгдүгээр дайныг өдөөсөнтэй адил Хятад улсыг хүчирхэгжин хөгжөөсэй гэж хэн ч хүсэхгүй байна.

Коммент № 7
Тус сайтнаас "Дэлхийн III дайны бэлтгэл хийгдэж байна" нийтлэлийг уншаарай

Э.Мөнхзаяа

 



Та энэ тухай юу бодож байна даа....

1 1 1 1 1 1 1 1 1 1 Үнэлгээ: 0.00 (0 удаа үнэлсэн)

Сэтгэгдэл бичих


Security code
Шинэчлэх