ХУУЧИН ХҮҮ
- Нийтлэлч: Л. Пүрэв-Очир
30 жилийн барууны мэдээллийн бүслэлтэн дунд зөвхөн нэг л талын мэдээллээр "бөмбөгдүүлж ирсэн" учир "хуучин хүү"-гээс ялгарах юмгүй болцгоосноо өөрсдөө ч ойлгохгүй байгаа нь их зохиолч Д.Нацагдоржийн дүрсэлсэн лугаа "Хуучин феодал ба лам нарын гайг мөн хэрхэн танина. Дэмий л дадсан байдалд автагдаж, зовлон нь жаргал, зэрлэг нь цэнгэл болоод, нэг аймаг улсын ихэнх хуучин хүүгийн адил нүдээ аньж, чихээ бөглөн, ертөнц гэгч чухам юу болохыг үзэлгүй, мэдэлгүй хөндий талд хоосоор хоцроход тулжээ" мэт.
Өдгөө чухам өөрсдийн байгаа бодит байдлыг "толинд" нэг харах цаг болсон учир, чухам тийм "толь" хаа газрын мухарт биш яг хажууханд маань бэлэн байгаа учир их зохиолчийн өгүүллэгийг дахин нийтэлж байна.
Зөвлөлтийн эдийн засгийн гайхамшиг
- Нийтлэлч: Л. Пүрэв-Очир
“Түүх хэнийг ч өөрөөс нь сургамж авч, суралцаж байхыг гуйж араас нь хөөцөлддөггүй юм аа, зүгээр л тэгж чадаагүй хэн бүхнийг өршөөлгүй шийтгэж байдаг юм” гэсэн мэргэн үг байдаг билээ. Өмнөх түүхээ ололт амжилтууд бүртэй нь бүрэн үгүйсгэн нулимж хаячхаад, бүгдийг эхнээс нь цоо шинээр эхэлнэ гэж мугуйдлан зүтгэсэн ард түмэнд цаашдын ололт амжилт, хөгжил цэцэглэлтэд хүрэх ямар ч боломж үгүй гэдгийг бид хүн төрөлхтний түүхээс биш юм аа гэхэд өөрсдийн сүүлийн 30 гаран жилийн түүхээс бэлхнээ харж болохоор байна.
Гагцхүү өнгөрсөн түүхээ үнэн бодитоор нь ойлгож ухаарч, алдаа бүрээс нь сургамж авч, тэр бүгдийг дахин давтахгүй байхыг хичээж, хэрэгтэй туршлага, ололт амжилт бүрийг нь өнөөдрийн бодит нөхцөл байдалд нийцүүлэн ашиглаж чадах эсэхээс л бидний сүүлийн 30 гаран жилийн энэ хямрал мухардлуудаасаа гарч чадах эсэх нь шууд хамаарах юм.
Үргэлжлэлийг энэхүү нийтлэлийн ГАРЧИГ дээр дарж орж уншина уу.